x

Сансрын нисгэгч Союз пуужингийн зургийг тойрог замаас даржээ

Олон улсын сансрын станц руу хөөрч, тогтоосон замд хамгийн богино хугацаанд хүрч рекорд тогтоосон сансрын нисгэгчдийн гайхалтай зургуудыг тойрог замд байсан сансрын хөлөг амжиж дүрсжүүлжээ.

Оросын сансрын нисгэгч Иван Вагнер өнгөрсөн 4 дүгээр сараас хойш сансрын лабораторид ажиллаж байгаа гурван сансрын нисгэгчийн нэг бөгөөд Лхагва гариг буюу 10-р сарын 14-нд орон нутгийн цагаар 10 цаг 45 минутанд Оросын Союз пуужингаар Казахстанаас олон улсын сансрын зурвас руу хөөрсөн нөхдийнхөө зургийг сансраас даржээ.

Союз хөлөг дэлхийгээс хөөрөөд ердөө гурван цаг гаруйхны дараа олон улсын сансрын буудал дээр очсон нь хамгийн хурдан аялсан шинэ дээд амжилт болсон байна.

Вагнер твиттер хуудаснаа "Амжилттай хөөргөсөнд баяр хүргэе!" "Сансраас харах нь дэлхийгээс харснаас ч сайхан харагдаж байна!" гэж нээлтийн дараахан жиргэжээ. 

Өнөөдрийн хөөрөлт цаг хугацааны хувьд шинэ өөрчлөлт байв. Ихэнхдээ дэлхийгээс олон улсын сансрын буудалд очихын тулд дөрөв болон түүнээс олон орбит тойрдог бол өнөөдрийн хөөрөлт ердөө хоёр орбитыг дамжснаараа онцлог.  Олон улсын сансрын станцад хөөрснөөс хойш ердөө 3 цаг 3 минутд буулаа гэж Вагнер өөр нэгэн жиргээндээ дурджээ.

Ийнхүү амжилттай сансарт хүрснээр нислэгийн багийнхан буюу НАСА-гийн сансрын нисгэгч Кейт Рубинс, Оросын сансрын нисгэгчид Сергей Рыжиков, Сергей Куд-Сверчков нар НАСА-ийн сансрын нисгэгч Крис Кэссиди, Оросын сансрын нисгэгчид Вагнер, Анатолий Иванишин нартай нэгдэж, тойрог замд зургаан сар амьдрах нь.  Сансарт ажиллаж байсан нэр дурьдсан сүүлийн гурван нисгэгч  энэ сарын сүүлээр тойрог замдаа ороод 10-р сарын 21-нд дэлхий рүү буцах юм байна.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 6 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 2 цаг 7 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 2 цаг 8 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 5 цаг 47 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 5 цаг 55 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 5 цаг 58 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 5 цаг 59 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 8 цаг 17 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 8 цаг 19 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 8 цаг 36 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 8 цаг 37 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 8 цаг 38 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 8 цаг 40 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 8 цаг 46 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 11 цаг 4 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 11 цаг 6 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 11 цаг 7 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 11 цаг 8 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 12 цаг 46 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 13 цаг 9 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top