x

Улаанбаатар хот ШУВУУ АЖИГЛАХ цэгтэй болжээ

Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шувуу ажиглах зөвлөмж, тайлбар бүхий цэгийг байгуулжээ.

Шувуу нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Ийм ч учраас хот, суурин газрууд хувьд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг.

Судалгаанаас үзэхэд эдгээр байршил дахь шувуудыг шувуу ажиглагчид 2008 оноос хойш идэвхтэй бүртгэж байгаа бөгөөд одоогоор 13 баг, 40 овгийн 187 зүйлийн шувуу бүртгэгдээд байна. Энэхүү шувуудыг оршин амьдрах хэлбэрээр нь ангилан үзвэл дайран өнгөрдөг 56 хувь, нүүдлийн өндөглөдөг 21 хувь, суурин 17 хувь, өвөлждөг 6 хувь байна. Үүнээс 22 зүйлийн шувуу нь Монгол Улсын улаан ном, бүс нутгийн болон олон улсын улаан дансанд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг, ховордож болзошгүй зэрэглэлд багтсан байдаг.

Шувуу ажиглах цэг байгуулах ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх түгэмээлэл тархацтай ашигт малтмал олборлодог таван аж ахуйн нэгжийн байгаль орчныг дүйцүүлэн хамгаалах хөрөнгөөр гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар хотын шувуудын тоо толгой хомстоход тунгалаг шилэн фасад бүхий өндөр барилгууд, цахилгаан дамжуулах шонгууд гол нөлөө үзүүлж байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Байгаль орчны газраас өндөр шилэн фасад бүхий барилга эзэмшигчдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлсний дагуу махчин шувуудын дүрс бүхий наалтыг байрлуулжээ.

Мөн хот орчмын 6, 10, 15 квт-ын цахилгаан түгээх шугамын тооллогыг байгаль хамгаалагчдын оролцоотой зохион байгуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аж.

Гэмтэж бэртсэн шувуудыг иргэдийн дуудлагын дагуу Амьтан хамгаалах төвдөө хүлээн авч эдгээн байгальд нь тавьдаг тул дуудлага мэдээллийг тус газрын 318003 утсаар өгөх боломжтой.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 15 цаг 49 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 14 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 28 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 31 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 16 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 16 цаг 52 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 18 цаг 37 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 18 цаг 38 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 18 цаг 49 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 20 цаг 45 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 18 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top