x

Тэрбумтнууд цар тахлын үеэр хөрөнгөө 27 хувиар өсгөжээ

Тэрбумтнууд цар тахлын үеэр хамгийн их амжилтанд хүрч, технологи, аж үйлдвэрийн салбарын дээд түвшний удирдлагууд хамгийн их орлого олжээ.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгө энэ оны дөрөвдүгээр сараас долдугаар саруудад 27.5 хувиар өсч 10.2 триллион ам.доллар болсныг Швейцарийн UBS банкны тайланд дурдсан байна.

Энэ нь 2017 оны эцсээр өмнөх оргил үе болох 8.9 триллион ам.доллараас дээш байгаа бөгөөд дэлхийн хувьцааны үнэ өссөнтэй ихээхэн холбоотой аж. Швейцарийн UBS банк тэрбумтнууд Ковидын хямралын үеэр "туйлын сайн ажилласан" гэж мэдэгдэв.

Түүнчлэн тэрбумтнуудын тоо 2017 онд 2158 байсан бол 2189-д хүрч дээд амжилт тогтоов гэжээ. Мөн Дэлхийн банкны энэхүү тайланд “туйлын” ядуурал энэ жил хорь гаруй жилийн хугацаанд анх удаа өсөх хандлагатай байгааг харуулав.

Тэрбумтнуудын дунд энэ жилийн хамгийн хөрөнгө цуглуулагчид бол үйлдвэрлэгчид байсан бөгөөд тэдний хөрөнгө 7-р сар хүртэлх гурван сарын хугацаанд 44 хувиар өссөн байна.

"UBS" хэлэхдээ "Эдийн засгийн хувьд мэдэгдэхүйц сэргэлт хийх зах зээл (дэлхий даяар зогсонги байдалд орсны дараа) үнэд орсноор салбарынхан харьцангуй ашиг хүртэв" гэж мэдээллэсэн.

Техникийн тэрбумтнууд хөрөнгө чинээ нь 41 хувиар өсч байгаагаас харахад "тэдний бараа, үйлчилгээний титэм вирусээс үүдэлтэй эрэлт" болон нийгмийн тусгаарлалтаас үүдэлтэй "дижитал бизнесийн хэдэн жилийн хувьсал өөрчлөлтийг хэдэн сар болгож хурдасгаж байгаатай холбоотой" гэж мэдэгджээ.

Тус хямрал эм үйлдвэрлэгчид болон эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэдэг компаниудыг олны анхаарлын төвд оруулснаар эрүүл мэндийн салбарын тэрбумтнууд ч ашиг хүртсэн байна. Ихэнх улс орнууд огцом уналттай хэвээр байгаа ч хөрөнгө мөнгөний өсөлт нь 3-р сарын сүүлээс хойш дэлхийн хөрөнгийн зах зээлийн ерөнхийдөө хүчтэй гүйцэтгэлийг харуулж байна.

Амазоны босс Жефф Безос, Тесла компанийг үндэслэгч Илон Маск нар хоёулаа олон тэрбумтан байсан бөгөөд компаниудынхаа хувьцааны үнийн өсөлтийн ачаар тэдний хөрөнгө энэ зун шинэ дээд цэгтээ хүрчээ.

Сүүлийн 11 жилийн хугацаанд Хятадын тэрбумтнууд хөрөнгөө хамгийн их хувиар нэмэгдүүлж, 2009-2020 оны хооронд 1,146% хувиар өссөн гэж UBS мэдээлэв. Харьцуулбал, мөн хугацаанд Британийн тэрбумтнуудын хөрөнгө ердөө 168 хувиар өссөн байна. Гэхдээ хамгийн их баялгийн хуримтлал АНУ-д үлддэг бөгөөд Америкийн тэрбумтнууд 3.5 триллион доллартай тэнцдэг бол Хятадын 1.7 триллион доллартай тэнцдэг. Их Британийн чинээлэг хүмүүс ердөө 205 тэрбум доллартай байхад Герман 595 тэрбум, Франц 443 тэрбум доллартай байна.

Түүнчлэн олон тэрбумтнууд Ковид-19-тэй тэмцэхэд туслахын тулд зарим баялгаасаа хандив өргөсөн гэж мэдээлэв. "Бидний судалгаагаар 2020 оны 3-р сараас 6-р сар хүртэл 7.2 тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг олон нийтийн сайн сайхны төлөө зориулж хандив өргөсөн 209 тэрбумтан байна" гэж тайланд дурджээ.

"Тэд гамшгийн хор уршгийг арилгах, үр дүнд хурдан хүрэх, тэтгэлэг авагчдад санхүүжилтийг хэрхэн хамгийн сайн ашиглахаа шийдэх боломжийг олгох үүднээс буцалтгүй тусламж үзүүлсэн байна” АНУ-д 98 тэрбумтан 4.5 тэрбум доллар, Хятадад 12 тэрбумтан 679 сая доллар, Австралид ердөө хоёр тэрбумтан 324 сая доллар хандивлажээ.

Харин Их Британид есөн тэрбумтан ердөө 298 сая доллар хандивлажээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 40 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 33 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 2 цаг 51 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 4 цаг 44 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 36 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 20 цаг 18 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 20 цаг 48 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 21 цаг 7 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top