x

Франц, Италийн хил дагуу хүчтэй үер бууж долоон хүн амь эрсэджээ

Хүчтэй аадар борооны улмаас Францын зүүн өмнөд хэсэг, Италийн баруун хойд хэсэгт үер бууж, долоон хүн амь үрэгджээ. 

Мөн аадар борооны улмаас Ниццагийн ойролцоох хилийн уулархаг бүсэд олон арван байшинг нурааж, зам эвдэрчээ. Түүнчлэн Францын Ривьерагийн эрэг хавийн газар нутгийг сүйтгэж, далайн эргийн хэсгүүд шуурганы улмаас хогоор дүүрсэн байна. Үүний зэрэгцээ аврах албаныхан 20 орчим хүн сураггүй алга болсон байх вий гэсэн болгоомжлолоор эрэл хайгуулаа эрчимжүүлсэн гэв. 

Даваа гаригт Францын албаны хүмүүс Ниццагийн хойд хэсэгт орших тосгодоос өөр гурван цогцос олдсон бөгөөд тус улсад амиа алдагсдын тоог 4 боллоо гэж мэдэгджээ. Харин Италид дор хаяж гурван хүн энэхүү шуурганы улмаас амиа алдсан байна.

Ширүүн салхи, аадар бороо дагуулсан Алекс шуурга эхлээд Францын Ницце хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд жилийнс нийт дунджаас ч илүү их бороо оруулж, дараа нь Италийн хойд хэсэгт нүүж, тэнд хамгийн их хур тунадас унагасан байна. 

Францад 1000 орчим аврах ажилчид нисдэг тэрэг, цэргүүдийн хамт Альп-Далайн бүс нутагт томилогдон, үерийн усанд алга болсон найман хүнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эдгээр найман хүний дотор албан үүргээ биелүүлж явсан хоёр гал сөнөөгчид багтжээ.

Францын хил дагуух хэд хэдэн тосгонд хөрсний гулгалт зам, барилга байгууламжийг шаварт дарж, автомашиныг зутан дотор булж орхисон байна. 

"Миний гурван давхар байшин, энэ нь голын эрэг дээр байна. Надад жижигхэн хана, хаалга л үлдсэн" гэж 62 настай Сандра Дзидт AFP агентлагт ярьжээ. Гал сөнөөгчид Альп-Далайн бүсэд нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа 150 гаруй гэр бүлийн 500 гаруй хүнийг аварсан байна. 

Франц улс тус бүс нутгийг байгалийн гамшгийн бүс гэж зарласан бөгөөд Ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ газарт айлчлахаа даваа гаригт мэдэгдэв.

Үүний зэрэгцээ, Италийн баруун хойд хэсэгт үер болсныг албаны хүмүүс "түүхэн үйл явдал" гэж онцлов.

Пиемонт мужид 1958 оноос хойш бүртгэгдээгүй их бороо орсон байсан бөгөөд нэг тосгонд 24 цагийн дотор 630мм хур тунадас орж рекорд тогтоожээ.

Пиемонтын үлдсэн хэсэгт бороо орсны улмаас хэд хэдэн тосгоны зам боогдож явах боломжгүй болжээ. Үүсээд буй нөхцөл байдлыг албаныхан "туйлын эгзэгтэй" гэж тодорхойлсон байна.

Хилийн хоёр талын тосгодод цахилгаан тасарч, ням гаригт 10,500 орчим байшин цахилгаангүй болсон гэж Францын эрчим хүчний компани "Энедис" мэдээлэв.

Түүнчлэн суурин утас болон зарим гар утасны үйлчилгээ тасалдаж, олон хүн сураггүй алга болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа юм.

Гэвч Альп-Далайн бүсийн мужийн захирагч Бернард Гонзалес оршин суугчдад хандан "Та бүхний хайртай хүмүүс холбоо барьж чадаагүй байгаа нь тэднийг шуурга авч одсон гэсэн үг биш шүү дээ" гэж тайвшруулахыг хичээжээ.

Мөн тэрээр бороо нэмж орох магадлалтай боловч боловч тус бүс нутагт аврах ажиллагааг үргэлжлэхээ мэдэгджээ.

Бү.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 34 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 43 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 49 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 54 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 2 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 56 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 47 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 51 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 14 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 21 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 43 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 51 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 14 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top