x

Албаны асуудал буюу дэлхийн улс орнуудын сургуулийн дрэсс код

Дэлхийн улс орны томчууд сурагчийн дүрэмт хувцасны талаар маргаж суух хоорондуур хүүдүүд түүнийг өмссөөр  явна. Зарим нь бүр ч их тааламжтайгаар.

Бутан

Бутан хүүхдүүд одоо ч үндэсний гол хувцас байсан дресс-кодыг сургуульдаа өмсөх ёстой.  Хүүхдүүд "гхо" гэх энэ халатны энгэртээ сурах бичгээ хүртэл өвөртлөөд явдаг.

Туркменистан

Хүмүүжлийн ажилд нэн түрүүнд үндэсний үнэт зүйлс байх ёстой гэж энэ улсын Ерөнхийлөгч үздэг ба түүний нэг хэрэгжилт нь сурагчийн хувцас болж байна. Нарийн хээтэй урт ногоон даашинз, гараар хатгасан хатгамалтай тоорцог, хар туузаар боосон хоёр салаа гэзэг нь сурагч охидын хувцас бол харин хөвгүүдийн хувьд хамгийн чухал нь тоорцог малгай байдаг. Түүнийг титэмтэй юм шиг бардам, бахархалтайгаар өмсөх ёстой гэнэ.

Өмнөд Солонгос

Өнөөдөр сургуульд сурагчийн дүрэмт хувцас өмсөхийг шаарддаггүй ч сурагчдын 90 хувь түүгээр дуртайяа гоёдог. Онцын стиль байхгүй, цагаан цамц, зангиа, блейзер, хөвгүүдийн брюк, охидын юбка. Гэхдээ "кёбок" гэх сурагчийн хувцас энэ улсад моодны хувцасны адилхан утгатай болжээ. Түүнийг сурагч насаа өнгөрөөсөн загвар өмсөгчид, дуучид өмсөн залуу үзэгчдийг татах хэрэгсэл болгодог.

Вьетнам

Урт цагаан даашинзийн цамцтай, шовгор конусан хэлбэртэй бүрх малгайтай дугуй унасан охидын энэ хувцас Вьетнамдаа бараг л сонгодог загвар. Ахлах ангийнхан өнөөдөр цасан цагаан өнгийн "аозай" гэх үндэсний хувцас өмсөнө. Меконг мөрний цутгалангийн бүсэд тэр нь өдөр тутмын дүрэмт хувцас бөгөөд бусад нутагт түүнийг зөвхөн чухал баяруудаар өмсөх гоёл болгодог гэнэ.

Куба

Эрх чөлөөний арлынханы сурагчийн төрх насаар зохицуулагддаг. Ахлах ангийнхны сурагчийн хувцасны дээд хэсэг цэнхэр доод хэсэг нь хар хөх. Харин дунд ангийнхны хувцасны дээд хэсэг цагаан доод хэсэг нь шар. Бага сургуулийн сурагчид цагаан цамц, ба хүрэн улаан брюк өмд (хөвгүүд) эсвэл сарафан (охид) өмсөнө. Заавал байх аксессуар нь улаан заримдаа цэнхэр өнгийн пионерийн галстук аж.

Япон

Усан цэргийн стилийн дүрэмт хувцасыг 1920-иод онуудад охидуудад зориулан зохиомон гэх ба ХХ зууны сүүлчээр бараг л шүтээн болон хувирчээ. Сурагч охид хувцсандаа их уран бүтээлчээр ханддаг ба урт түрийтэй оймсоо шалагнуулахгүйн тулд тусгай цавуугаар хөлдөө наана. Банзлаа сургууль хүрэх замдаа богино болгон нугладаг байна.

Гана

Улсын сургуулиудад сурагчийн хувцас нэгдсэн нэг загварынх ба түүнийг заавал өмсөх ёстой. Хувцасны дээд хэсэг шар тоорын өнгөтэй, доод хэсэг нь бараан хүрэн. Сургуулиудыг энгэрийн зүүн хэсэгт нь зүүсэн сургуулийн эмблемээр ялгадаг. Ядуус хүүхдүүдэд сурагчийн хувцас заримдаа боловсрол авахад нь саад болдог гэхдээ засгийн газар нь үе үе үнэгүйгээр сурагчийн хувцас тараадаг ажээ.

Их Британи

Яг энэ оронд л дэлхийн анхны сургуулийн дүрэмт хувцас бүр XVI зуунд гарч иржээ. Өнөөдөр заавал түүнийг өмс гээд шахсан хууль байхгүй ч сурагчийн дүрэмт хувцас бүс нутаг, тодорхой нэгэн сургууль зэргээс хамааран ихээр дэлгэрсэн байгаа. Английн Christ’s Hospital School гэхэд л түүнийг “цэнхэр пальтотнуудын сургууль” гэж нэрлэдэг. Анх 1553 онд бий болгосон сурагчийн хувцас нь урт цэнхэр пальто, “шүүгчийн зангиа”, богино өмд (кюлота), нар урт оймсноор бүрэлдэж байлаа. Түүнийг анхныхаар нь хадгалах нь зүйтэй гэж сурагчид 2011 онд саналаа өгсөн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 2 цаг 5 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 2 цаг 6 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 2 цаг 7 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 5 цаг 46 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 5 цаг 54 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 5 цаг 57 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 5 цаг 58 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 8 цаг 16 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 8 цаг 18 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 8 цаг 35 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 8 цаг 36 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 8 цаг 37 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 8 цаг 39 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 8 цаг 45 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 11 цаг 3 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 11 цаг 5 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 11 цаг 6 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 11 цаг 7 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 12 цаг 45 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 13 цаг 7 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top