x

Америк ардчилалаа хадгалж чадах уу?

АНУ тун удахгүй 46 дахь ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Орон нутгийн цагаар өнгөрсөн Мягмар гаригт ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч одоогийн Ерөнхийлөгч Доналд Трамп, дэд ерөнхийлөгч асан Жой Жозеф Р.Байден нарын анхны мэтгэлцээн боллоо.

Мэтгэлцээний турш гаргасан, ерөнхийлөгч Трампын үйлдэл “Америк ардчилсан хэвээр оршин тогтнож байна уу” гэдэг асуултыг дэлхийн нийтээс асуухад хүргэлээ. Нью-Ёорк Таймс дэлхийн өнцөг булан бүрт суугаа зарим дипломат сурвалжлагчдын үзэл бодлыг дараах байдлаар нэгтгэжээ.


Олон нийт ерөнхийлөгч Трампыг хөтлөгч болон өрсөлдөгчөө үл хүндэтгэсэн, бухимдсан, бусниулсан байдлыг нийтээрээ “буруушааж” байна. Мэтгэлцээний дундуур ноён Байден Трампыг "алиалагч" гэж нэрлээд "дуугүй бай л даа" гэж аргаа баран гуйсан юм.


Коммунист намын “Global Times” сонины редактор Ху Сижинь “АНУ-ын улс төрийн дээд цэг дээр ийм эмх замбараагүй байгаа нь АНУ-ын нийгмийн хуваагдал, түгшүүр, АНУ-ын улс төрийн системийн тэнцвэргүй байдлыг улам бүр алдагдсныг харуулж байна” гэж бичжээ.


Зарим хүмүүс энэ үйл явдлаас үүдэн “хэдийнэ ардчиллаа алдчихаж” хэмээн эмгэнэн гашуудаж байна. Токиогийн Их сургуулийн Америк судлалын профессор “Америк шаварт хутгалдсан мэт хэв маягаас болж живж байна” гэсэн байна.


Мэдээж эцсийн дүндээ Америкийн сонгогчид асуудлыг шийдэх хэдий ч сонгууль, улс төр хэдий нь хяналтаас гарах гэж байна гэдэгтэй Европын ихэнх сэтгүүлчид санал нэг байгаа бөгөөд энэхүү мэтгэлцээн нь Америкийн ардчиллын муу хэлбэрийг харуулж байна." гэж Берлин дэх Германы Маршал сангийн шинжээч Ульрих Спек хэлэв. Мөн тэрээр “Америкт улс төрийн санал зөрөлдөөнтэй байсан ч "маргаан мэтгэлцээн буулт хийх замаар шийдэгдэж, бүгд найрамдах улс хэвээр байна", "энэ хүч ямар нэгэн ёс суртахуунтай нягт холбоотой” гэж нэмж бичжээ. 

Олонх хүмүүс Ноён Трамп санал хураалтыг луйвраар бохирдуулна гэж таамгалаж байсан бол одоо сонгуулийн үйл явцын бүрэн бүтэн байдалд хамгийн ихээр, шууд заналхийлж байгаа том аюул нь Ерөнхийлөгч өөрөө хэмээх боллоо.

Б.Лхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 17 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 3 цаг 18 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 3 цаг 19 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 6 цаг 58 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 7 цаг 6 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 7 цаг 9 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 7 цаг 10 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 9 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 9 цаг 30 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 цаг 47 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 48 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 9 цаг 49 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 9 цаг 51 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 9 цаг 57 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 12 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 12 цаг 17 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 12 цаг 18 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 12 цаг 19 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 13 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 14 цаг 20 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top