x

Коронавирусийн халдвараар нас барагсдын тоо хоёр дахин нэмэгдэж болзошгүй гэв

Дэлхийн түүхэнд ойрын 24 цагийн дотор дараах “хар” түүх бичигдэж магадгүй байна.

Коронавирусийн халдвараар 1 сая гаруй хүн нас барлаа. Хүн амын тоогоор дэлхийд хоёрдугаарт ордог Энэтхэг улс өдөр бүр энэ вирусийн гаралтай нас баралтаар тэргүүлж, АНУ хоёрдугаарт жагсаж байна.

8, 9-р саруудад өдөр бүр тус вирусийн улмаас амиа алдсан хүний ​​тоо өссөөр 7 хоногт дунджаар 5000 гаруй болжээ. Хамгийн сүүлийн үеийн нэгтгэсэн мэдээллээр 994,457 хүн нас барсан бөгөөд Ковид-19 бараг бүх улс оронд илэрсэн гэж Times мэдээлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үзэж буйгаар, улс орнууд вирусийн тархалтыг зогсоох талаар жигд ажил хийхгүй бол энэ вирусээс болж нас барагчдын тоо хоёр дахин нэмэгднэ гэж мэдэгдэв.

Энэтхэг улсад хамгийн сүүлийн долоон хоногт өдөр бүр 7700 орчим хүн нас барсан бол АНУ-д 5000 гаруй тохиолдол, түүний араас Бразил, Мексик хоёр улс удаалж байна. Энэ дөрвөн улс нас баралтын тохиолдол дэлхий дээр нийт бүртгэгдсэн нас баралтын талаас илүү хувийг эзэлж байна.

Сүүлийн долоо хоногт нэг хүнд ногдох тохиолдлоор тэргүүлж буй Израиль зэрэг жижиг орнуудад вирусийн дэгдэлт бий болж байна.

Аргентин, Колумб, Перу зэрэг улсуудад өдөр бүр олон мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд дэлхийн нэг хүнд ногдох нас баралтын тоогоор дэлхийд тэргүүлж буй Өмнөд Америкт энэ цар тахал үргэлжилсээр байна.

Дулааны улирал солигдож байгаатай холбогдуулан өнгөрсөн хавар, зун вирусийн хүнд цохилтонд өртсөн зарим улс орнууд хязгаарлалтаа зогсоох бодлого явуулж эхэлж байгаа нь дахин огцом өсөлт бий болох вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.  Европт халдварын хоёр дахь давалгаа Англи, Испани, Францад хэдийнэ эхэлж Англи улс бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг Зул сарын баяр хүртэл хаагаад байна.

Эх сурвалж: www.nytimes.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 17 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 3 цаг 18 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 3 цаг 19 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 6 цаг 58 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 7 цаг 6 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 7 цаг 9 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 7 цаг 10 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 9 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 9 цаг 30 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 цаг 47 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 48 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 9 цаг 49 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 9 цаг 51 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 9 цаг 57 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 12 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 12 цаг 17 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 12 цаг 18 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 12 цаг 19 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 13 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 14 цаг 19 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top