x

Дэлхийн анхны коронавирусийн вакциныг боловсруулсан ОХУ-д талархал илэрхийлэв

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийлээ. 

Сайд Н.Энхтайван уулзалтын үеэр коронавирусийн дэлхийн анхны вакциныг гарган авсанд ОХУ-д баяр хүргэсэн юм. 

Тэрээр "Цар тахлын үед хийж буй миний айлчлал бидний харилцаанд шинэ уур амьсгалыг авчирч, хоёр орны харилцааг шинэ голдиролд оруулна гэж үзэж байна. ОХУ-д хийж буй айлчлал нь Монгол Улсын шинэ Засгийн газрын гишүүний хувиар хийж буй анхны айлчлал юм. Энэ нь Монгол-Оросын харилцааг хөгжүүлэхэд бид ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Мөн би коронавирусийн дэлхийн анхны вакциныг гарган авч чадсан эмч нар, эрдэмтдэд, ОХУ-ын Засгийн газраас гаргасан хүчин чармайлтад Монголын ард түмний өмнөөс баяр хүргэхийг хүсэж байна" гэжээ.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, цар тахлын улмаас хязгаарлалт тогтоосон хэдий ч хоёр орны харилцаа хөгжиж байгааг онцлон тэмдэглэжээ. 

Коронавирусийн халдвартай тэмцэх чиглэлээр ОХУ, Монгол Улсын Эрүүл мэндийн яамд болон эмнэлгийн бусад байгууллагын хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж С.Лавров хэлэлцээний дараа мэдэгдлээ.

Тэрээр "ОХУ, Монгол Улсын хооронд коронавирустэй тэмцэх асуудлаар хамтын ажиллагаа хэдийнэ тавигдсан. Бид энэ чиглэлээр шаардлагатай тусламжийг харилцан үзүүлэх зорилгоор цаашид арга хэмжээ авахаар тохиролцлоо. Түүнчлэн Эрүүл мэндийн яамдын болон холбогдох бусад албадын шугамаар хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх тохиролцоонд хүрсэн" гэсэн байна.  

Н.Ф.Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн эрдэмтдийн гарган авсан "Спутник V" вакцин нь улсын бүртгэлд бүртгэсэн дэлхийн хамгийн анхны коронавирусийн вакцин болсон билээ. Уг вакциныг наймдугаар сарын 11-нд олбан ёсоор бүртгэсэн юм.

Монгол улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван есдүгээр сарын 20-21-ний хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 39 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 4 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 18 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 21 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 24 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 27 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 28 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 39 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 35 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 8 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top