x

Талийгаач охиныг эмээ, өвөө дээрээ Архангай аймагт байхад нь хүүхэд харуулхаар авчирсан байжээ

Энэ сарын 20-ны өдөр буюу өчигдөр шөнө есөн настай Э охин хойд эцэг Б-н гарт амь насаа алдсан байж болзошгүй харамсалтай хэрэг гарлаа.

Цагаагийн байгууллагыг шалгалтаар охиныг нас барах үед хойд эцэг нь согтуу байсан ба хэргийн газраас "Хараа" архины шил, олон тооны шар айрагны савыг баримт болгон авсан байна. 

Талийгаач охин гэр бүлийн хүчирхийлэлд өрдтөг байсан байж болзошгүй байна. Өмнө нь охин хавирга, гараа хугалж эмнэлгийн тусламж авч байжээ. Мөн охиыг нас барах үедээ нарийн гэдэсний цоорол авч, эмнэлгийн тусламж авалгүй нэг хоносон гэх дүгнэлт гарчээ. Нарийн гэдэсний цоорол нь хүчтэй цохилт, доргилтоос үүсдэг бөгөөд ийм гэмтэл аясаараа үүсэх боломжгүй аж. 

Түүнчлэн, есөн настай Э нь айлын дунд охин бөгөөд ээж, хойд эцэг нь хамтран амьдраад нэг хүүхэд төрүүлсэн байна. Тэр хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй учир талийгаач охиноор хүүхдээ харуулахаар Архангай аймгаас авчирсан байх гэж эх сурвалж мэдээллээ. 

Талийгаач охиныг 2 дугаар ангид бие даан авч байсан багшийн хэлж буйгаар "Охин хичээлдээ маш сайн сурдаг, царайлаг, шилбээрээ татсан урт үстэй, сэргэлэн охин байсан. Өвөө, эмээгийн охин байсан. Энэ жил манай сургуульд буцаж ирэхдээ өөр ангид элсэн орсон. Шилбээ татсан гоё үсээ тайрсан байсан харагдсан" гэж хэлж байна.

Охин Нийслэлийн Ерөнхий боловсролын 87 дугаар сургуулийн 4 дүгээр ангид сурдаг бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд Архангай аймагт өвөө, эмээ дээрээ очин суралцаж байгаад энэ хичээлийн жилд тус сургуульд эргэн шилжин ирсэн байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top