x

​​​​​​​Никотины нэг дусал нь бие гүйцсэн адууны амь хөнөөдөг гэдэг үнэн үү?

Асуулт-Хариулт

Никотины нэг дусал нь бие гүйцсэн адууны амь хөнөөдөг гэдэг үнэн үү?

Яг нарийнаар бол хэдэн дусал нь.

Шүүхийн эмч нарын үнэлгээгээр хүний хувьд никотины 0,8 мг/кг тун үхэл авчирна. Адуунд энэ хэмжээг тусгайлан тогтоож байсангүй. Хүний үхлийн хэмжээнээс аваад үзвэл 500 кг жинтэй адуу 0,4г хоронд үхнэ. Цэвэр никотины нягтрал нь усны нягтралтай бараг адилхан.  Хэрэв дуслын хэмжээг 0,05 мл гэж үзэх юм бол адууг “цааш харуулахад” найман дусал л хангалттай аж. Энэ үнэлгээгээр магадгүй илүү ч тооцогдож болох юм. Ийм төрлийн хорны үхлийн тун нь амьтны жингээс болон багасдаг.

8.200.000 хүн жил бүр тамхи таталтын үр дагавараар нас бардаг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. Эдгээр мөнх бусыг үзүүлэгчдийн 1-2 хувь нь тамхины утаанд хордогчид  гэнэ.

Металлын үнэр юутай холбоотой вэ?

Химийн урвалуудаас л тэр.

Хатуу металл биетээс атом нь бараг л салахгүй. Металлын гадарга дээр гадны идэвхтэй бодисын нөлөөн дор явагдах химийн урвалын бүтээгдэхүүнийг бид үнэр гэж хүлээн авдаг. Жишээлбэл, хүний хөлсөн дэх хүчил нь ширэм болон болдын нүүрстөрөгч, фосфорын цуглуулгатай урвалд орох нь амархан байдаг. Зэврэхгүй үнэт металл үнэргүй учир нь алт мөнгө мэт нь химийн идэвхгүй аж.

Малгай өмсөөд байхад яагаад үс хурдан бохирддог вэ?

Хөлс, тослогоос болоод л тэр.

Үс балиартах гол эх сурвалж нь таны арьсны ялгадас болох хөлс, арьсны өөх юм. Малгай өмсөхөд хөлс, тос ялгарах нь ихэсдэг. Хүн хүйтнээс нийтийн дулаан байр, тээврийн хэрэгсэлд орооод малгайгаа тайлдаггүй хөлсөө асгаруулж явдаг зантай билээ. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 14 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 14 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 15 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 15 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 15 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 15 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 17 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 17 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 17 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 19 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 21 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top