x

Цар тахлыг ялах боломж: Дэлхийн хэвлэлүүд ба ОРОС ВАКЦИН

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгсэл "Спутник V" вакцин Орос болон дэлхийд юу авчрах тухай бичиж байна.

АНУ

The Washington Post: "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин богино хугацаанд сайн пиар хийсэн байж магадгүй. Тэрээр "Гималаин нэрэмжит Халдварт өвчин ба микробиологийн Үндэсний судалгааны төв дэлхийн анхны вакцин бүтээсэн" гэж зарлав. Эм үр дүнтэй болно гэж найдацгаая. Гэхдээ хангалттай мэдээлэл, үзүүлбэр болон вакциныг хурдан тараагдана гэсэн амлалт байхгүй нь түгшээж байна".

The New York Times: "Тэргүүн гүрнүүдийн оролцсон геополитикийн өрсөлдөөний хэлбэртэй болсон цар тахлыг төгсгөх гэсэн оролдлогыг Москвагийн мэдэгдэл ташуурдаад өглөө. Нарийн нягт туршилтгүйгээр батлагдсан байж болох талтай гэж америк эрдэмтдийн мэдэгдсэн, Баруунд шаардлагатай Орос вакциныг үр дүнтэй болно гэж найдаж байна. Хэрэв тэр нь үйлчлэхгүй бол яаран хийсэн алхамууд нь зөвхөн Оросуудад ч биш бусад олон улс оронд, мөн цагаас өмнө үр дүн гаргах гэж буй Трампт гай тарих юм".

ИХ БРИТАНИ

The Times: "Сайтар туршигдаагүй вакциныг ("Спутник V") бүртгэлээ гэсэн шалтгаанаар гарч буй шүүмжлэлд Орос шийдэмгий хариу өгч байна. Түүний мэдэгдсэнээр, вакцин аюултай байж болно гээд байгаа нь үндэслэлгүй аж. “ОросCOVID-19 вирусийн эсрэг вакциныг баталсан дэлхийн анхны орон боллоо, вакциныг түүний хоёр охины нэг өөр дээрээ туршсан бие нь сайн байна” гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин  зарласны дараа энэ талаар томоохон эргэлзээ төрсөн байв.

ГЕРМАН

Frankfurter Rundschau: "Хэрэв орос эрдэмтэд үнэн хэрэгтээ үр дүнтэй, аюулгүй вакциныг бүтээж чадсан бол тэр нь сенсаац болно. Учир нь цар тахлыгг ялах боломж гарч байна. Үүний зэрэгцээ дэлхийд үйлчлэх анхны вакцинтай болох Ерөнхийлөгчийнх нь хүслийг биелүүлсэн хэрэг болно.

Гэхдээ, анхаар! Вакцин бүтээхэд эрдэмтэд шаардлагатай бүх шат дарааллаар явах ёстой. Тэр нь ийм богино хугацаанд байх боломжгүй зүйл. Үүний зэрэгцээ туршилтад хангалттай тооны хүмүүс оролцоогүй. Тиймээс түүний ирээдүйн боломжит худалдан авагчдад зөвлөхөд вакциныг болгоомжтойгоор хэрэглэх нь зүйтэй болов уу гэе".

Volksstimme: "1957 оны аравдугаар сард анхны хиймэл дагуул сансарт ниссэн нь Барууныг чоцоосон билээ. Сансарын өрсөлдөөнд Оросууд гэнэтхэн цойлон гарсан билээ. Одоо ч бүх харц Москвад чиглэв. Владимир Путины зарласан цөмрөлтийг Орос хийж чадав уу? Тийм бол Оросууд вакцин бүтээх өрсөлдөөнд ялах юм. Гэтэл одоо хүртэл баталгаа гараагүй л байна. Оросын эрх баригчдын үйлдэл нь эм бүтээхэд хэрэгтэй олон улсын шалгууртай зөрчилдөж байна".

ФРАНЦ

LeMonde: "Оросын вакцин хангалтай олон хүн дээр туршигдаагүй учир түүний үр дүн, чанар, аюулгүй байдалд олон улсын шинжлэх ухааны хамтын нийгэмлэг эргэлзэж, SARS-CoV-2 вирусийн эсрэг вакцин бүтээснээ зарлах нь эрт байна гэж үзэж буй. Үүнтэй холбоотойгоор эмнэлэг, ариун цэврийн засгийн шийдвэрт үндэслэн тийм вакцинаар олон нийтийг тарих нь цагаа олоогүй хэрэг болно Учир нь түүний үр дүн, аюулгүй байдал батлагдан тогтоогдоогүй байна".

ИТАЛИ

LaStampa: "COVID-19 халдварын эсрэг вакцин бүтээх өрсөлдөөнд Орос өөрийгөө ялагчаар зарлав. Шинэ вирусийн эсрэг Sars-Cov-2 вакциныг Москва бүртгэлээ гэж Владимир Путин дэлхийд зарлан удалгүй үйлдвэрлэж эхлэнэ гэлээ. Геополитикийн ялгуусан ялалтынхаа цар хүрээг ойлгуулахаар тэр шинэ вакциныг "Спутник V" гэж нэрлэн анхны хиймэл дагуулыг сансарт хөөргөсөн Зөвлөлтийн мартагдашгүй амжилттай зэрэгцүүлэн тавьлаа. Тэглээ ч шинэ вакцинд эргэлзэж буй хүмүүс байгаа юм".

ШВЕД

Dagensnyheter: "Бага зэргийн туршилтаар хүнд хийгдсэн вакцин ямар үр дүнтэйг бид мэдэхгүй. Тиймээс ч  бид тэр нь янз бүрийн группт тухайлбал, хөгшин хүнд хэрхэн үйлчлэхийг мэдэхгүй байна. Ямар сөрөг үр дагавартай байсны тухай мэдээлэл байхгүй. Орос вакцин нь өргөнөөр хэрэглэх үүднээс дэмжигдсэн дэлхийн анхны вакцин юм. Хятад өмнө нь вакциныг зөвхөн цэргийн зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа. COVID-19-ийн эсрэг вакциныг Орос гаргасан баримт нь зөвхөн сурталцилгааны ялалт биш их орлого олох боломж юм. Оросын вакциныг хэд хэдэн орон сонирхсон. Гэхдээ эрсдэл маш их байна".

ХЯТАД

Global Times: "Вакцин үйлдвэрлэх даяарчлалын өрсөлдөөний талбай нь судалгаанаас зах зээлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шилжиж байна. Орос коронавирусийн эсрэг вакциныг дэлхийд анх удаагаа бүртгэснээр тэр нь эхэлж буй. 

Үүний дараа, АНУ зуун сая тун вакциныг түүнийг үйлдвэрлэх компанид урьдчилан захиаллаа. Тэр нь Оросын алхамд түгшсэн Америкийн түгшүүрийг харуулж байна. Хятадын шинжээчид энэ алхам нь хүн төрөлхтөн судалгааны талбараас зах зээлийн бүтээгдэхүүнд шилжиж буйг харуулав. Тэр нь олон орнуудыг өөрийн хурдыг нэмэгдүүлэхэд шахалт боллоо".

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 20 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 3 цаг 21 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 3 цаг 22 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 7 цаг 1 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 7 цаг 9 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 7 цаг 12 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 7 цаг 13 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 9 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 9 цаг 33 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 цаг 50 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 51 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 9 цаг 52 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 9 цаг 54 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 10 цаг 0 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 12 цаг 18 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 12 цаг 20 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 12 цаг 21 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 12 цаг 22 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 14 цаг 0 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 14 цаг 23 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top