x

Коронавируст ХАМГИЙН ихээр нэрвэгдсэн АРВАН ОРОН

Наймдугаар сарын дундуур Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусийн нэг хоногт 300 мянган гаруй тохиолдлыг бүртгэсэн гунигтай дээд үзүүлэлтийг бүртгэжээ.

Гэсэн ч шинжээчид бүх халдвар нарийн бүртгэгдэхгүй байгаа талаар хэлж байна. COVID-19 халдвар хамгийн өндөр байгаа орнуудын тоонд хамгийн өндөр хөгжилтэй  улс багтаж, тэдний эдийн засгийн байдал онцгүй байгаа юм.

Нийт халдвар авсан 5.5 сая хүн тоолуулсан АНУ жагсаалтыг толгойлж байна. Сүүлийн үед хоногийн халдварын тооны 51 мянга гэдгээр ч АНУ бас эхэнд бичигдсээр...

CNN агентлагийн онцолсноор, шинжээчид АНУ даяар халдварын жинхэнэ тоо нь албан ёсны тооноос олон дахин их гэж байгаа аж. Хамгийн тааламжгүй мэдээ нь халдвараар нас барагчдын тоогоор бас л АНУ тэргүүлж байна. Тэнд 180 мянга орчим хүн нас бараад байгаа юм. 

Наймдугаар сарын 20-ны мэдээний дагуу өдөрт халдвараар нас барагчдын тоо сүүлийн 24 хоног дараалан 1000 орчим байгаа ажээ. АНУ-ын удирдагчид эдгээр гунигтай үзүүлэлтийг өөрийн оронд хийгдэж байгаа коронавирусийн тестын цар хүрээтэй холбон тайлбарлаж байгаа билээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп вирусийн гурван янзын вакцин клиникийн туршилтын төгсгөлд орсныг зарлаад буй. Ерөнхийлөгч "хэрэглэж болох вакцин арваннэгдүгээр сарын эхээр гарна" гэсэн юм.

АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх ба хяналтын төвийн (CDC) захирал Роберт Редфилдын хэлж буйгаар ойрын өдрүүдэд үхлийн тоо буурах гэнэ. Мөн сүүлийн хоногуудад халдварын тохиолдол буурах хандлагатай байгаа ажээ. Трампын аппаратын нэгэн тушаалтан халдвараар өвчлөгдсөдийн тохиолдлын тоо “зөв гольдрол руу орж байна” гэж хэлсний дараа доктор Редфилдын мэдэгдэл хийгдсэн байна. CDC-ын захирал халдвар авагчдын тоо үнэн хэрэгтээ их байгаа учраас хамгаалалтын арга хэмжээг сулруулж болохгүй гэсэн байв.

Доктор Редфилд мэдэгдэхдээ, 60 сая хүртэл тооны америкчууд халдвар авсан байх магадлалтай гэсэн нь албан ёсны тооноос 10 дахин их байна. Халдварлагчдын үнэн тоо тогтоогдоогүй нь олон шалтгаантай ажээ. Цар тахлын эхэн үеэр тест явуулах боломжгүй байснаас олон америкчууд тест өгөлгүйгээр өөрөө ч мэдээгүй халдвараар дамжсан байж магадгүй гэнэ. Долоодугаар сард CDC мэдэгдэл гаргахдаа коронавирусаар өвчлөгдөгчдийн 40 хувь нь өвчний шинж тэмдэггүй байгаа гэв.

Дэлхийд вирусийн халдвараар өвчлөгсөдийн тоогоор жагсаалтын хоёрт Бразили бичигдэн 3.5 сая тохиолдол тэнд бүртгэгджээ. 

Өдөрт дундажаар 44 мянган халдвар илэрч байгаа ба халдварын үхлийн тоогоор ч тус орон АНУ-ын дараа орж байна. Нийт бараг 120-иод мянган Бразиличууд нас баржээ. Үндэсний хэмжээнд өвчний голомт нь тус орны хүн амын хамгийн өндөр нягтралтай Сан Паулу мужид 27 мянган хүн халдвараар өөд болжээ. Түүний дараа нь 15 мянган нас баралтаар Рио-де-Жанейро орж байна.

Гэсэн хэдий ч Бразиличууд үндэсний эдийн засгийг аварч болох жуулчид ирнэ гэсэн найдлагатай байгаа. Тэд хилээ дахин нээгээд дурсгалт газруудаа нээв. Гэлээ ч өвчлөлт ба үхлийн тооноос болоод жуулчид мөддөө тийш зүглэхгүй биз.

Халдвар дамжих хурд гол төвшнөөс унасан гэх мэдээлэл гарсан учраас коронавирусийн тархалт удааширна гэж тус орны Эрүүл мэндийн яам мэдээлсэн байгаа.

Харин халдварын тоо дахин өсөөд эхэлжээ.

Лондоны Эзэнт улсын коллежийн судалгаа дөрөвдүгээр сараас хойш халдварын тархалтын хурд 1 гэсэн үзүүлэлтээс доош орсныг тогтоосон байлаа. Тэр "рейтинг R 1-ээс доош болсон бол тэр нь халдвартай нэг хүн нэг хүнд л халдвар тараана гэсэн үг юм". Тэр хандлага нь хоёр долоо хоногийн дараа өвчин багассаныг харуулах ёстой гэж яам мэдээлжээ.

Гунигтай чансааны гуравт Энэтхэг орж байгаа ба тэнд 2.6 сая хүн халдвар авсан ба хоногийн шинэ халдварын тоогоор дэлхийн чансааны нэгд орон 62 мянган халдвартай гэж бичигджээ.

Харин 51 мянга орчим үхлийн тоогоор АНУ, Бразили хоёроос бас Мексикээс дор бичигджээ. Тэнд нэг сая хүнд 34 үхэл ноогдож байгаа нь Европ ба Хойд Америкийн  орнуудаас бага тоо юм.

Үхлийн хувь хэмжээ (CFR) вирусийн шинэ халдвартай хүмүүсийн дунд 2% болж буй нь хүн амын залуу насаар зарим нэг нь тайлбарласан байна. Магадгүй коронавирусийн өмнөх төрлүүдээр өвчлөн ямар нэгэн дархлалтай болсон байхыг үгүйсгэх аргагүй. Өмнөд Азийн хүн ам ихтэй бусад орнуудад ч үхлийн хувь хэмжээ бага байгаа. Тухайлбал, тэр үзүүлэлт Бангладешид 22, Пакистанд 28 байгаа  гэнэ. Энэтхэгт үхлийн тоо бага байгааг мужуудын засаг захиргаа хамаагүй багасгасан статистик хөтөлж буйгаар хэлэх ч явдал байгаа.

Халдвартай тохиолдлын тоогоор 925.5 мянга гэсэн тоотой Орос жагсаалтын дөрөвт байгаа. Гэхдээ хоногийн халдварын тоо 5000 гэсэн дундажаар Орос лидерүүдээс хамаагүй дор орж байна. Үхлийн тохиолдол 15 мянга гаруй байгаа нь ч бага юм.

Тавдугаарт ӨАБНУ орж буй. Тэнд 587.3 мянган халдвар илэрсэн ба хоногийн халдварын тоо нь 3900 ба нас барагчид бараг 12 мянга орчимд байгаа.

Зургаад 5359 мянган халдвартай Перу хоногийн 6800 халдвартайгаар бичигджээ Харин үхлийн тоо тэнд харьцангуй өндөр 26.2 мянга гаруй байна.

Жагсаалтын долоод байгаа Мексикт 56.7 мянган хүн вирусаар өнгөрсөн ба хоногийн халдварын нэмэгдэл 6000 орчим байгаа. Нийт 522 мянган Мексикчүүд халдвараар өвчилсөн байна. Цар тахал тус орны эдийн засагт том цохилт өгч хөдөлмөрийн зах зээлд 1.1 сая хүн ажлын байраа алджээ. 

Жашсаалтын найм ба есдүгээрт латин америкийн Колумби 468.3 мянган халдвартайгаар, Чили  385.9 мянган тохиолдолтой гэж бичигдлээ. Үүний хажуугаар 15 мянган колумбичууд, 10 мянган чиличүүд халдвараар нас барсан байна.

COVID-19 халдварын тохиолдол ихтэй топ-10 орны жагсаалтыг Иран төгсгөж байна. 345.4 мянган Иранчууд вирусийн халдвар авсан ба бараг хориод мянган хүнээ тэд алджээ. Хоногт халдварын тоо 2400 орчимын дундажтай байна. Ираны зарим сонинг өвчний талаар худал мэдээлэл тараалаа гээд хааж байснаас харвал тэнд өвчлөгдөгчдийн тоог ихээхэн дардаг бололтой.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 17 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 3 цаг 18 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 3 цаг 19 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 6 цаг 58 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 7 цаг 6 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 7 цаг 9 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 7 цаг 10 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 9 цаг 28 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 9 цаг 30 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 цаг 47 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 48 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 9 цаг 49 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 9 цаг 51 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 9 цаг 57 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 12 цаг 15 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 12 цаг 17 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 12 цаг 18 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 12 цаг 19 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 13 цаг 57 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 14 цаг 19 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top