x

​​​​​​​Хятад "COVID 19"-ын эсрэг вакциндаа патент олголоо

Хятадын оюуны өмчийн газраас "COVID 19"-ын эсрэг вакцинд эхний патентыг олгосон тухай тус албаны сайтаар мэдээлэв.

Патентыг "COVID 19" халдварын эсрэг (аденовирусийн векторын үндсэн дээр) рекомбинатын Ad5-nCoV вакциныг хамтран бүтээсэн Ардын чөлөөлөх армийн цэргийн эмнэлэгийн академи ба CanSino Biologics компанид олгожээ.

Өмнө нь энэ вакциныг  нэг жилийн хугацаагаар Хятадын армид ашиглах зөвшөөрлийг зургаадaугаар сард өгсөн байсан юм. Энэ вакциныг өнгөрсөн гуравдугаар сараас клиникийн эм зүйн туршилтад оруулсан байжээ.

Нийтлэгдсэн тайлбар материалд хулгана болон далайн гахай дээр хийсэн туршилтаар вакцин дархлал үүсгэх сайн чадвартай богинохон хугацаанд эсийн болон шингэн орчинд организмын дархлал үүсгэдэг нь тогтоогджээ.

"Генийн өөрчлөлтэй хулгана дээр хийсэн туршилт дээр Ad5 nCoV вакцин нэг удаагийн тарилгын дараа 14 хоногийн сүүлчээр уушгины мах бодийн вирусний ачаалалыг мэдэгдэхүйц багсгаж байгаа нь энэ эм "COVID 19" халдварын эсрэг дархлалыг сайнаар үүсгэдэг нь батлагдлаа" гэж дагалдах тайлбарт өгүүлсэн байна.

Үүний зэрэгцээ, вакциныг хурдан амархан бэлтгэж болох нь гэнэтийн халдвар дэгдэлтийн үед бөөнөөр үйлдвэрлэн олон түмнийг хангаж болохыг хэлж байгаа ажээ.

Вакцины эхний хоёр шатны туршилтыг Хятадад хийгдсэн ба Хятадын Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо (SASAC) мэдээлснээр, энэ оны сүүлч, ирэх жилийн эхээр шинэ вакцин зах зээлд гарч ирэх боломжтой гэнэ. Вакцин клиникийн туршилтын гурван шатны туршилтаар орох ёстой ба түүний дараа л эмийн зах зээлд гаргах асуудал шийдэгдэнэ гэж SASAC тодруулан мэдэгджээ.

Мөн Хятадад зургаан вакциныг клиникийн эм зүйн туршилтад оруулсан байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 3 цаг 35 мин Монтенегро улсын түүхийн товч 3 цаг 44 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 3 цаг 50 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 3 цаг 55 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 3 цаг 59 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 3 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 4 цаг 57 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 18 цаг 48 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 18 цаг 52 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 15 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 22 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 19 цаг 44 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 19 цаг 52 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 15 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top