x

COVID-19-ийн эсрэг вакцины сүүлийн шатны туршилтаар оновчтой тунг тогтооно

АНУ-ын эм үйлдвэрлэлийн Pfizer компани болон ХБНГУ-ын BioNTech компанийн хамтран хөгжүүлж буй шинэ коронавирусийн хадвараас урьдчилан сэргийлэх вакцины эмнэл зүйн сүүлийн туршилтыг АНУ-д хийх зөвшөөрлийг тус улсын Хүнс эмийн агентлагаас өчигдөр олгожээ. Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээллээ.

BNT162b2 гэж нэрлэгдэж буй дээрх вакцины нэг болон хоёрдугаар шатны туршилтыг хамтатган хийсэн бөгөөд одоо үргэлжлүүлэн гуравдугаар шатны туршилтад АНУ-ын 39 муж болон ХБНГУ, Аргентин, Бразил зэрэг улсын 30,000 хүнийг хамруулан гүйцэтгэх юм байна.

Энэ сарын эхээр Pfizer болон BioNTech компаниас вакцины үр дүнгийн талаар урьдчилсан байдлаар танилцуулахдаа "Өмнөх шатны туршилтаар BNT162b2 вакцин нь хүний биед аюулгүй бөгөөд эсрэг биет үүсгэж дархлааны Т эсийн хариу урвалыг өдөөж байсан" гэж мэдээлжээ.

Мөн эмнэл зүйн сүүлийн шатны туршилтаар уг вакцины үр дүн, аюулгүйн байдал болон оновчтой тунг тогтоох зорилготой судалгаагааг хийнэ гэдгээ мэдэгдсэн байна.

Түүнээс гадна, АНУ-ын Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захиалгаар бүтээж буй Модерна компанийн вакцин эмнэл зүйн сүүлийн шатны туршилтаа өчигдрөөс эхлүүлээд буй. Тус вакцины гуравдугаар шатны судалгаанд ч мөн 30 мянган хүн хамрагдана гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Германчууд эх орондоо Олимпын наадам зохион байгуулахыг дэмжжээ 14 цаг 35 мин Далайд гарцгүй орнуудын хөгжлийн “Авазагийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга замыг хэлэлцэв 14 цаг 36 мин Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” цүнх авснаа хүлээн зөвшөөрөв 14 цаг 38 мин Эрүүл мэндийн даатгалын сангийн ил тод, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлнэ 14 цаг 39 мин Цахим сугалаанд оролцож, 15 сая төгрөгөө залилуулсан хэргийг шалгаж байна 14 цаг 43 мин Туулын хурдны замын кемпийн ажил 60 хувьтай байна 14 цаг 44 мин УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг завсарлага авлаа 16 цаг 51 мин Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийг өргөтгөх санхүүжилтийг баталгаажуулна 17 цаг 0 мин Монголбанк аравдугаар сард 2.8 тонн үнэт металл худалдан авчээ 17 цаг 2 мин Дорноговьд газрын тос дамжуулах 521 км урт хоолойг суурилуулж дуусжээ 17 цаг 3 мин Арваннэгдүгээр сарын 6-8-нд цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ 17 цаг 9 мин ЗГ: 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлав 17 цаг 12 мин Бага насны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15, 16-нд болно 17 цаг 14 мин ЗГ: Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагааг сайжруулах тогтоол батлагдлаа 17 цаг 15 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрсний 581 гэрээг олон нийтэд ил болгож байна 17 цаг 15 мин Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийлгэнэ 17 цаг 16 мин 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь 17 цаг 17 мин 2026 оны улсын төсвийн төслүүдийн хэлэлцүүлгийг дэд хороо гурав дахь удаагаа хийлээ 17 цаг 18 мин Техраны усан сангууд ширгэж, ундны усны хангамж ноцтой хэмжээнд хүрчээ 18 цаг 48 мин Энэ оны хамгийн том тэргэл Сар өнөө шөнө мандана 19 цаг 2 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб... Монголын өсвөрийн даамчид дөрвөн жил дараалан ДАШТ-д түрүүлл...
Top