x

Олон улсын морин цэргийн “Аравт” уралдаан манай улсад 2 дахь удаагаа зохион байгуулагдана

“Олон улсын цэргийн наадам-2020" энэ оны 8 дугаар сарын 23-нд ОХУ, Казахстан, Беларусь, БНХАУ, Монгол зэрэг 10 улсад нэгэн зэрэг болохоор болжээ. Наадамд одоогоор 32 орны 200 гаруй баг оролцохоо мэдэгдээд байна. 

Үүнээс Саудын Араб, Йемен улс “Аюулгүй орчин” тэмцээнд, Палестин улс “Цэргийн эмнэлгийн буухиа”-д анх удаа оролцохоор болжээ.

Техник хүлээж авах, бэлтгэл хийх, сугалаа явуулах, шүүгч болон талбайн шүүгчдэд сертификат олгох ажиллагаа 8 дугаар сарын 10-22-нд болж, Олон улсын цэргийн наадмын нээлт 8 дугаар сарын 23-нд олон улсын цэргийн техникийн форум “Арми-2020”-ийн хамт зэрэг эхэлж, хаалтын ажиллагаа 9 дүгээр сарын 5-нд болох аж. 

Наадмын өмнө ОХУ-ын БХЯ-ны Олон улсын цэргийн хамтын ажиллагааны Ерөнхий газраас “Олон улсын цэргийн наадам-2020”-ын 3 дугаар шатны төлөвлөлтийн хурлыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Хурлаар дэлхий нийтэд тархаад буй "COVID-19"-ийн цар тахалтай холбоотойгоор наадмын нээлт, үйл ажиллагаа, бэлтгэлийг ДЭМБ-ын заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулах талаар хэлэлцлээ. 

“Олон улсын цэргийн наадам-2020"-д 32 орны 200 гаруй цэргийн баг оролцоно. 

Халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд “Олон улсын цэргийн наадам-2020”-д оролцогч нарт тавих эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, зааварчилгааг ОХУ тэмцээнд оролцогч болон зохион байгуулагч орнуудад цэргийн дипломатын шугамаар илгээж байгааг ОХУ-ын Зэвсэгт хүчний Байлдааны бэлтгэлийн Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал А.В.Перязев мэдэгдлээ. 

Олон улсын цэргийн наадмын хүрээнд Монгол Улсад олон улсын “Аравт” морин цэргийн уралдааныг явуулна. Мөн “Цэргийн ралли” тэмцээний нэгдүгээр шатны уралдааныг ОХУ-тай хамтран зохион байгуулахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар энэ уралдаанд Монгол, ОХУ, Казахстан улс оролцогчоор, Монгол Улсад суугаа АНУ, БНХАУ, БНСУ, Турк болон Япон улсын цэргийн атташе нар тухайн улсын төлөөлөл болон ажиглагчаар оролцох аж.

Мөн “Цэргийн ралли” тэмцээнийг манай улс анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Орос, Серби, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг 6 улс оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Манай оронд болох уралдаан тэмцээнд ирж оролцох цэргийн алба хаагчдыг уралдааны бэлтгэл шатанд "COVID-19"-ийн цар тахлаас урьдчилан сэргийлж, уралдаан эхлэхээс 35 хоногийн өмнө Монгол Улсад хүлээн авч 21 хоног тусгаарлалтад, 14 хоног хөл хорионы хяналтад байлгах аж. 14 хоногийн хөл хорионы хугацаанд багуудыг уралдаан явуулах газарт байрлуулж нэгдсэн бэлтгэлд хамруулах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ энэ бүгд нь УОК-оос тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, дотоодын хорио цээрийн дэглэм энэ сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон тохиолдолд уралдаанд оролцох баг тамирчдыг 7 дугаар сарын 15-нд Монгол Улсад хүлээн авснаар хэрэгжих аж. Тиймээс УОК-оос гарах дараагийн шийдвэрээс шалтгаалж баталгаат төлөвлөгөө гаргах юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 52 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 17 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 31 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 34 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 37 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 13 цаг 55 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 40 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 41 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 15 цаг 52 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цаг 48 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 21 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top