x

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 120 мянга давлаа

АНУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан хүний даваа гарагт 120 мянгыг давж, 120036-д хүрснийг Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээлэл харууллаа.

АНУ-д халдварын улмаас нас барсан хүний тоо Дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн цэргүүдийг тоог хэдийн давсан бөгөөд зургадугаар сар гарсаар өдөрт дунджаар 800 орчим хүн халдвараар нас баржээ. Уг үзүүлэлт дөрөвдүгээр сард оргил үедээ хүрч, тухайн үед өдөрт дунджаар 2000 орчим хүн халдвараар нас барсан юм.

Энэ сарын 22-ны байдлаар АНУ-д халдварын 2286457 тохиолдол бүртгэгдсэн байна. Мужаар авч үзвэл, Нью-Йорк мужид хамгийн олон буюу 388488 хүн халдвар авч, 31125 хүн нас баржээ. Халдвар улмаас 5000-аас олон хүн нас барсан муж улсуудад Нью-Жерси, Массачусетс, Иллинойс, Пенсильвани, Мичиган, Калифорни орж байна.

АНУ-д тархсан халдварын голомтод тооцогдож байсан Нью-Йорк хотод даваа гаргаас хөл хориог сулруулах хоёр дахь үе шат эхэлж, үсчин, үл хөдлөх хөрөнгө, автомашины худалдаа, зарим жижиглэн худалдааны дэлгүүр нээгдсэн бөгөөд зоогийн газрууд гаднах талбайдаа үйлчлүүлэгч хүлээх авах боломжтой болжээ.

АНУ даяар бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо олон долоо хоногийн турш буурч байсан боловч өнгөрсөн долоо хоногоос бүх муж улсад эдийн засгийг сэргээж эхэлснээс хойш 12 муж улсад халдварын тохиолдлын тоо нэмэгджээ. Цагаан ордны мэдээлснээр, АНУ-д нийт 25 сая гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. 

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 18 цаг 29 мин УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн бие бүрэлдэхүүнтэй уулзав Уржигдар 18 цаг 28 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 17 цаг 50 мин Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов Уржигдар 17 цаг 48 мин Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцүүлэг боллоо Уржигдар 17 цаг 47 мин Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн засгийн таамаглалыг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх нь буруу Уржигдар 17 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 17 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 30 мин Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна Уржигдар 17 цаг 27 мин Хууль бусаар мод бэлтгэсэн иргэнд нэг жилийн тэнсэх ял оноожээ Уржигдар 17 цаг 26 мин Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Уржигдар 17 цаг 25 мин Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Уржигдар 15 цаг 08 мин Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс үүдэн газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа Уржигдар 09 цаг 10 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд Уржигдар 09 цаг 08 мин А.Дюплантис тулгууртай харайлтын дэлхийн дээд амжилтыг 15 дахь удаагаа шинэчиллээ Уржигдар 09 цаг 05 мин Цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь Уржигдар 09 цаг 05 мин Он гарсаар 774 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгджээ Уржигдар 09 цаг 03 мин Зүүн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ Уржигдар 09 цаг 03 мин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн боллоо 2026-03-12 Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үнэ 200 ам.долларт хүрч болзошгүйг анхаарууллаа 2026-03-12
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Уулын өвгөн Али Хамэнэй Э.Намуун: Энэ киноноос бүсгүй хүнийг хайрлах нь багахан зүйл... Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Дүнхүү мануусыг Оросууд хөөрхөн дөнгөх юм аа Украин Унгарт хураалгасан бэлэн мөнгө, алтаа буцааж өгөхийг ... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна
Top