x

Үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн том өндөг олджээ

Чилийн эрдэмтэд 66 сая жилийн өмнө дэлхий дээр амьдарч байсан далайн мөлхөгчдийн чулуужсан өндөг олжээ. Тус улсын их сургуулийн мэдээлснээр, эрдэмтдийн илрүүлсэн өндөг нь ийм олдворууд дундаа хамгийн том нь аж.

Уг өндөг нь 6.5 кг жинтэй, 30 орчим см урт бөгөөд Антарктидын хойгоос зүүн хойд зүгт орших Сеймур арлаас олджээ. “Энэхүү олдворын ачаар бид мезозойн эсвэл үлэг гүрвэлийн эрин үед далайн том мөлхөгчид хэрхэн үрждэг байсан талаар илүү их зүйлийг мэддэг болно” гэж малтлагад оролцсон, Чилийн Байгалийн түүхийн үндэсний музейн палеонтологич Давид Рубилар сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Эрдэмтэд олдвороо мозазаврусийн өндөг гэж таамаглаж байгаа аж. Эдгээр далайн мөлхөгчид нь 66-82 сая жилийн өмнө амьдарч байжээ. Энэхүү өндгийг гаргасан эм мөлхөгч нь 7-17 метрийн урттай байсан аж.

Дээрх олдворыг 2011 онд хийсэн малтлагын үеэр олж илрүүлжээ. Палеонтологичид олдвороо Жон Карпентерын 1982 онд бүтээсэн Антарктидын туйлын станц дээрх харь гаргийн амьтдын тухай аймшгийн киноны нэрээр " The Thing" гэж нэрлэсэн байна. Найман жилийн турш судалсны эцэст эрдэмтэд олж илрүүлсэн өндөг нь эртний хэвлээр явагчийн өндөг гэж итгэлтэйгээр мэдэгдэж буй нь энэ аж.

Энэхүү олдвор нь үлэг гүрвэлийн эрин үеийн хамгийн том өндөг болсон бол бүх түүхийн хугацаанд хамаарах өндөгнүүдээс хэмжээгээрээ хоёрдугаарт оржээ. Уг өндгийг зөвхөн эпиорнис шувууны өндөг л давах аж. Тэмээн хяруултай төстэй эдгээр шувууд нь 17-р зууны дунд үе хүртэл Мадагаскарт амьдарч байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 3 цаг 20 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 3 цаг 21 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 3 цаг 22 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 7 цаг 1 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 7 цаг 9 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 7 цаг 12 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 7 цаг 13 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 9 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 9 цаг 33 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 9 цаг 50 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 9 цаг 51 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 9 цаг 52 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 9 цаг 54 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 10 цаг 0 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 12 цаг 18 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 12 цаг 20 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 12 цаг 21 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 12 цаг 22 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 14 цаг 0 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 14 цаг 22 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top