x

Владимир Путин АНУ-ын ерөнхийлөгчөөр “хийл шиг” тоглодог гэж Жон Болтон ярьсныг Оросын тал няцаав

Сүүлийн үед Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны дурсамж номыг тойрсон дуулиан тасрахгүй байна.

Цагаан ордонд жил гаруй хугацаанд ажилласан тухай дурсамжаа тэр “The Room Where It Happened: A White House Memoir” гэсэн нэртэй ном болгосон нь ирэх долоо хоногт худалдаанд гарах гэж байгаа юм.

Пүрэв гарагт Болтон номныхоо талаар ABC News сувагт ярихдаа АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын харилцааны талаар хөндсөн байна.

“Миний бодлоор Путин манай ерөнхийлөгчөөр ‘хийл мэт’ тоглож болно гэж боддог. Путин бол ухаалаг, хэрсүү хүн. Тэр лав манай ерөнхийлөгчийг хэцүү өрсөлдөгч гэж хардаггүй” гэж Болтон ярьжээ.

Тэр цааш нь “Дэлхийн тавцан дахь Оросын байр суурь, стратегийг бүх насаараа судалж, ойлгосон Путин шиг хүнтэй энэ талаар огт мэддэгүй, сонирхдоггүй Дональд Трампыг харьцуулахад л Америк ямар хүнд байдалд байгааг мэдэж болно” гэж ярьсан юм.

Болтоны ярилцлага цацагдсаны дараа Баасан гарагт сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковоос энэ талаар тодруулахад ”Үгүй. Путин Трампаар хийл шиг тоглож чадахгүй” гэж товч хариулжээ.

Дональд Трамп нь 2016 онд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо ОХУ-ын дэмжлэгийг авсан гэх хардлага одоо болтол яригддаг.

Болтоны ярьсан зүйл дээрх хардлагад нэмэр болж магадгүй юм.

Болтоны номонд Трамптай холбоотой өөр олон ноцтой баримт бичигдсэнийг хэвлэлүүд мэдээлж байгаа.

Тухайлбал тэр Финланд улсыг Оросын нэг хэсэг байсан эсэхийг туслахуудаасаа асууж, Их Британи улс цөмийн зэвсэгтэй гэдгийг мэддэггүйгээ харуулж, Хятадын төрийн тэргүүнээс дахин сонгогдоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн зэрэг баримтууд бичигджээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 18 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 25 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top