x

Австрали улс “төрийн дэмжлэгтэй” кибер халдлагад өртсөнөө мэдээлжээ

Сүүлийн хэдэн сарын турш “төрийн дэмжлэгтэй” хэн нэгэн этгээд Австрали улсын бүх шатны төрийн байгууллагууд, чухал дэд бүтцүүд рүү нэвтрэх оролдлого хийж байгааг тус улсын ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр мэдэгджээ.

“Халдлагын цар хүрээ, зорилго зэргээс үндэслээд үүнийг аль нэг улсын төрийн дэмжлэгтэй үйл ажиллагаа гэдэгт бид итгэлтэй байна” гэж Моррисон өнөөдөр нийслэл Канберрад болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн ч аль нэг улсын нэрийг зарлаагүй байна.

Энэ мэдэгдлийн дараа нэрээ нууцалсан Австралийн засгийн газрын гурван эх сурвалж үүний цаана Хятад улс байх өндөр магадлалтайг Ройтерс ангентлагт мэдээлжээ.

Олон сарын өмнөөс Австрали улс гадаад орнуудаас хүчтэй кибер халдлага илрэх болсныг мэдээлж байсан ч аль нэг улсыг онцолж сэжиглээгүй юм. Хятадын засгийн газар ч ийм халдлагад хамаагүй гэдгээ илэрхийлж байжээ.

Скотт Моррисон халдлагын талаар Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой өчигдөр утсаар ярихдаа мэдээлсэн байна. Мөн бусад холбоотон улс орнуудын удирдагчдад ч мэдээлэл өгсөн гэнэ.

Австралийн батлан хамгаалахын сайд Линда Рэйнольдс халдлагын улмаас иргэдийн хувийн мэдээлэл алдагдаагүйг баталсан ч нууц үгээ солих, программын хувилбараа шинэчлэх, давхар баталгаагаар нэвтэрдэг болох зэрэг арга хэмжээ авахыг иргэдэд зөвлөжээ.

Ерөнхий сайд Моррисон халдлагын талаар албан ёсоор мэдээлсэн нь эзэн орныг удахгүй зарлахын дохио гэж зарим эх сурвалжууд тайлбарлаж байна.

Коронавирусийн цар тахалтай холбоотой маргааны улмаас Австрали, Хятад улсуудын харилцаа сүүлийн үед муудаад байгаа. Хятадын засгийн газар Австралийн хэд хэдэн бүтээгдэхүүнд импортын хориг болон өндөр татвар оноогоод байна.

Мөн өөрийн оюутан залууст Австралийн их сургуулиудад суралцахгүй байхыг зөвлөсөн юм. Хятад улс нь Австралийн гадаад худалдааны хамгийн том түнш бөгөөд өнгөрсөн онд хоёр улсын худалдааны хэмжээ $162 тэрбумд хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 5 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 14 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 20 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 25 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 29 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 33 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 27 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 18 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 22 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 45 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 52 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 14 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 22 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 45 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top