x

Хятадын тал Энэтхэгийн 10 олзны цэргийг шилжүүлж өгчээ

Өнгөрсөн Даваа гарагт Хималайн уулын хилийн маргаантай бүсэд болсон мөргөлдөөний үеэр олзлогдсон 10 цэргийг Хятадын тал Энэтхэгт хүлээлгэн өгчээ.

Тэдний дотор дөрвөн офицер байсныг Энэтхэгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Кашмирийн Ладакт оршдог Галваны хөндий хэмээх газарт болсон мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амь үрэгдэж, 76 цэрэг шархдсан гэсэн тоо бий.

Харин Хятадын талаас хохирлын талаар ямар нэг тоо баримт дэлгээгүй байна. Өчигдөр олзны цэргүүдийг сулласан явдал нь хоёр улсын зэвсэгт хүчний хооронд үргэлжилж байгаа яриа хэлэлцээний эхний үр дүн бололтой.

Дээрх мэдээг цацагдахаас өмнө өчигдөр Энэтхэгийн армийн офицер Хятадын хилийн цэргүүдийн хэрэглэсэн гэх зэвсгийн зургийг сошиал сүлжээнд нийтэлсэн нь дуулиан тарьсан юм.

Зураг дээр олон тооны хадаас тогтоосон төмөр саваануудыг үзүүлсэн байжээ.

Хоёр улсын хооронд 1996 онд байгуулсан гэрээ ёсоор хилийн маргаантай бүсэд харуулын үүрэг гүйцэтгэхдээ цэргүүд галт зэвсэгтэй явах ёсгүй юм байна. Тиймээс уг мөргөлдөөнд талууд чулуу, мод, төмөр саваа зэргийг зэвсэг болгон ашиглажээ.

Мөргөлдөөн болсон газар нь далайн түвшнээс 4,300 орчим метрийн өндөрт байдаг ба зарим цэргүүд өндөр хавцлаас Галваны гол руу унаж амь үрэгдсэн гэнэ.

Хятад, Энэтхэгийн хилийн зөрчил мөргөлдөөний түүхэнд 45 жилийн дараа хүний амь үрэгдсэн анхны хэрэг гарсан нь энэ юм. Хамгийн сүүлд 1975 онд Энэтхэгийн зүүн хойд Аруначал Прадеш мужийн нутаг дахь хилийн маргаантай бүсэд хоёр талын цэргүүд буудалцах үеэр Энэтхэгийн дөрвөн цэрэг амь үрэгдэж байжээ.

Сүүлд гарсан мөргөлдөөнд талууд харилцан нэг нэгнийгээ түрүүлж өдөөн хатгасан хэмээн буруутгаж байна.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 37 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 4 цаг 38 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 4 цаг 39 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 8 цаг 18 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 8 цаг 26 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 8 цаг 29 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 8 цаг 30 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 10 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 10 цаг 50 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 11 цаг 7 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 8 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 11 цаг 9 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 11 цаг 11 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 11 цаг 17 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 13 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 13 цаг 37 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 13 цаг 38 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 13 цаг 39 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 15 цаг 17 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 15 цаг 40 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top