x

АНУ ПДХЦ-ыг байрлуулах талаар Японтой үргэлжлүүлэн хэлэлцэнэ

АНУ “Aegis Ashore” пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолбороо /ПДХЦ/ Японы нутаг дэвсгэрт байрлуулах асуудлаар тус улстай үргэлжлүүлэн зөвлөлдөнө гэж Пентагоны тэргүүний Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслахын үүрэг гүйцэтгэгч Дэвид Хелви мэдэгджээ.

“Одоо бид асуудлын мөн чанарыг ойлгох, хөгжлийн зөв замыг тодорхойлохын тулд Японы түншүүдтэй техникийн асуудлыг хэлэлцэхэд анхаарлаа хандуулж байна. Японы Засгийн газар техникийн асуудлаас гаднаас зардал багатай шийдлийг олохын тулд төлөвлөгөөгөө эргэж харсан гэж бид ойлгож байна” гэж тэрбээр хэлснийг “NHK” телевиз иш татан уламжилсан байна.

Пентагоны төлөөлөгч мөн “Aegis Ashore” цогцолборыг байрлуулах нь Вашингтон, Токиогийн стратегийн холбоог бэхжүүлэхийн зэрэгцээ Японы ард түмэнд ашиг тусаа өгнө гэдгийг тэмдэглэжээ.

Америкийн цогцолборыг байрлуулахаа түр зогсоож буйг Японы Батлан ​​хамгаалахын сайд Коно Таро даваа гарагт мэдэгдсэн юм. Түүний мэдэгдсэнээр, “Aegis Ashore” төслийг зогсоох шийдвэрийг тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо зургадугаар сарын 12-нд баталсан байна.

АНУ-ын засаг захиргаа “Aegis Ashore” загварын хоёр цогцолборыг Японд худалдах зөвшөөрлийг хэдийнээ өгсөн байжээ. Тэдгээрийг Японы гол арал болох Хоншю арлын баруун өмнөд хэсэгт орших Ямагучи мужид болон Акита мужийн хойд хэсэгт байрлуулахаар төлөвлөж байсан байна. Японы эрх баригчид уг цогцолборуудыг ирж болзошгүй баллистик пуужингийн довтолгооноос нутаг дэвсгэрээ бүхэлд нь хамгаалах зориулалтаар газар нутагтаа байрлуулахаар төлөвлөж байв.

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 39 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 4 цаг 40 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 4 цаг 41 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 8 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 8 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 8 цаг 31 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 8 цаг 32 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 10 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 10 цаг 52 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 11 цаг 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 11 цаг 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 11 цаг 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 11 цаг 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 13 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 13 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 13 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 13 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 15 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 15 цаг 41 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top