x

“Facebook” өнгөт арьст ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлнэ

Америкийн “Facebook” корпораци ойрын 5 жилийн хугацаанд удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст ажилтнуудынхаа эзлэх хувийг 30 хувиар нэмэгдүүлэхийг зорьж байна. Түүнчлэн өнгөт арьст иргэдийг дэмжих өөр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх гэж байгаагаа компани цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

“Бид 2023 оны эцэс гэхэд ажилтнуудынхаа 50 хувийг цөөнхийн төлөөллөөс бүрдүүлсэн байх бөгөөд энэ хугацаанд өнгөт арьст болон латин америк ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн ойрын 5 жилийн хугацаанд удирдах албан тушаалд ажилладаг өнгөт арьстнуудын тоог 30 хувиар нэмэгдүүлэхээс гадна тус албан тушаалыг эрхэлдэг эмэгтэй ажилтнуудынхаа тоог нэмэгдүүлсээр байх болно” гэж тус компанийн мэдэгдэлд дурджээ.

Өнгөт арьст урлаг соёлын зүтгэлтнүүд хийгээд африк гаралтай америк иргэдийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг жижиг бизнес эрхлэгчид, ашгийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэхэд зориулж энэ онд 100 сая ам.доллар зарцуулахаа компани мэдэгджээ. Түүнчлэн “Facebook” нийгмийн сүлжээнд “Lift Black Voices” буюу “Өнгөт арьстнуудын дуу хоолойг илүү чанга хүргэе” хэмээх нэртэй тусгай хуудас гаргаж, тэндээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах тэгш бус байдалтай тэмцэх тухай мэдээллийг оруулахаас гадна өнгөт арьст иргэдийн төлөөлөл болсон хүмүүс өөрсдийн түүхээсээ хуваалцах аж.

Африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаа нарт саатуулагдсаныхаа дараа нас барсан хэрэг 5 дугаар сарын 25-нд гарсан юм. Энэ хэргийн дараа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, цагдаа нарыг дур зоргоороо аашлахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан АНУ даяар өрнөж эхэлсэн билээ.  

www.montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 37 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 4 цаг 38 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 4 цаг 39 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 8 цаг 18 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 8 цаг 26 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 8 цаг 29 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 8 цаг 30 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 10 цаг 48 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 10 цаг 50 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 11 цаг 7 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 8 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 11 цаг 9 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 11 цаг 11 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 11 цаг 17 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 13 цаг 35 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 13 цаг 37 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 13 цаг 38 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 13 цаг 39 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 15 цаг 17 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 15 цаг 39 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top