x

Цагаан арьст залууг аварч байгаа хар арьст залуугийн зураг цахим орчинд хурдацтай тархжээ

Ройтерс агентлагийн зурагчин Дилан Мартинезийн авсан энэ зураг нийтлэгдсэн даруйдаа цахим сүлжээнд хурдацтай тархжээ. Лондон хотноо болсон арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаалын үеэр бэртсэн цагаан арьст залууг хар арьст тэмцэгч мөрөн дээрээ үүрээд явж байгаа агшныг гэрэл зурагчин Мартинез авч амжсан байна.

 

Ватерлоо гүүрийн ойролцоо болсон эмх замбараагүй байдлын үеэр Мартинез уг зургийг авсан бөгөөд “Би яг зөв газраа, зөв цагтаа зогсож  байсан. Тэр өнцгөөс зураг авсандаа маш баяртай байна. Тэр намайг зүглээд хурдан хурдан алхаж явсан” гэжээ.

Цагаан арьст залуу нүүрэндээ шархдаж, эмх замбараагүй байдлын үеэр зодуулсан байна. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг эсэргүүцэгчид болон хэт барууны үзэлтнүүдийн хооронд зодоон болсон бөгөөд зарим эх сурвалжаар цагаан арьст эрийг хэт барууны үзэлтэй тэмцэгч байсан гэж бичжээ. Ройтерс агентлагийнхан зураг дээрх цагаан арьст эрийг чухам хэн байсан, дараа нь түүнд юу тохиолдсон талаар цагдаагийнхнаас асуусан боловч мэдээлэл авч чадаагүй байна. 

 Телевизийн хөтлөгч, сэтгүүлч Пирс Морган "Хар бараан явдлын дундах хүнлэг сэтгэлийг харуулсан сайхан мөч" хэмээн бичсэн байна.

Харин хар арьст залууг Патрик Хатчинсон гэдэг бөгөөд тэрбээр хувийн дасгалжуулагч гэнэ. Хатчинсон цахим хуудастаа "Өнөөдөр бид хүний амь аварлаа" гэж бичсэн байна. Тэрбээр Их Британийн Channel 4 News хэвлэлд ярилцлага өгөхдөө тухайн үед маш аймшигтай байсан тухай дурсжээ.

"Түүний амь насанд аюул заналхийлж байсан. Би түүнийг шууд өргөөд, мөрөн дээрээ үүрээд явсан. Бид цагдаа нар руу зүглэн явж байхад залуус намайг хамгаалахын тулд тойрон хүрээлж байлаа" хэмээн ярьсан байна.

Хүмүүс энэхүү зургийг тун эергээр хүлээн авчээ. Телевизийн хөтлөгч, сэтгүүлч Пирс Морган "Хар бараан явдлын дундах хүнлэг сэтгэлийг харуулсан сайхан мөч" хэмээн бичсэн байна.

Тавдугаар сарын 25-нд АНУ-ын Миннеаполис хотноо Жорж Флойдыг амиа алдсаны дараа АНУ, Их Британи, Европын улс орнуудад арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг жагсаал болсон билээ. Лондон хотноо ням гарагт болсон жагсаалын  үеэр 113 хүн баривчлагдаж, цагдаагийн 23 алба хаагч гэмтэж бэртсэн байна.

Эх сурвалж: Ройтерс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (105.112.97.189)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.
    2020 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 1 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 10 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 16 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 21 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 29 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 23 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 14 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 18 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 41 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 48 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 10 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 18 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 41 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top