x

Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд огцрох хүсэлтээ гаргажээ

Хоёр Солонгосын харилцаа эрс муудсантай холбоотойгоор Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны сайд Ким Ёон Чул өчигдөр албан тушаалаасаа огцрох хүсэлт гаргажээ.

“Өмнөд, Умард Солонгосын харилцаа муудсаны хариуцлагыг би өөртөө хүлээж, огцрох шийдвэр гаргалаа. Энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсэн хүлээж байсан ард түмнийхээ итгэлийг алдсандаа би харамсаж байна” гэж тэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа эрчимтэй муудаж, Пёньяны эрх баригчид хилийн ойролцоо байрладаг хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн бол хоёр улсын хил рүү цэрэг, зэвсэг илгээж, хүчээ зузаатгахаа мэдэгдээд байна.

Харилцаа муудах болсон гол шалтгаан нь хүний эрхийг хамгаалагчид, Умардын дүрвэгчид Пёньяны дэглэмийн эсрэг суртал ухуулгын материалуудыг агаарын бөмбөлөгт зүүж, хил давуулдаг явдалтай холбоотой.

Умард Солонгосын тал энэ үзэгдлийг зогсоохыг Өмнөдийн эрх баригчдаас удаа дараа шаардаж байв. Ким Ёон Чул хоёр орны харилцааг муудахаас сэргийлж чадаагүй, хэтэрхий удаан ажилласан гэж шүүмжлүүлж байгаа.

Хоёр Солонгосын удирдагчид 2018 оны хавар уулзахдаа хилийн дагуу байрласан харуулын цэгүүдээ цөөрүүлэх, цэрэг, зэвсгээ татах тохиролцоо хийсэн нь ийнхүү цуцлагдаж байна.

Өчигдөр Өмнөд Солонгосын засгийн газар яриа хэлэлцээ хийх элч төлөөлөгч илгээх санал гаргасныг Умардын тал хүлээж аваагүй юм. Одоо хоёр улсын харилцааг сэргээх ганц арга нь Сөүлийн эрх баригчид Вашингтоны засаг захиргаатай "Умард Солонгосын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх талаар ярилцах" гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 2 цаг 1 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 2 цаг 2 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 2 цаг 4 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2 цаг 13 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2 цаг 13 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2 цаг 16 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2 цаг 18 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2 цаг 19 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 4 цаг 32 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 4 цаг 34 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 4 цаг 36 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 4 цаг 37 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 42 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 4 цаг 44 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 6 цаг 42 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 6 цаг 43 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 6 цаг 45 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 6 цаг 46 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 6 цаг 47 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 6 цаг 49 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top