x

Дональд Трамп сонгуульд ялахад туслахыг Ши Жиньпинээс гуйж байсныг Жон Болтоны номонд өгүүлжээ

Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоны “The Room Where It Happened: A White House Memoir” ном хэвлэгдэн гарахад бэлэн болоод байгаа.

Ерөнхийлөгч Дональд Трампын талаар нэлээд таагүй баримтуудыг агуулсан уг номыг худалдаанд гаргуулахгүйн тулд АНУ-ын хууль зүйн яам Мягмар гарагт шүүхэд хандсан юм. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой нууц мэдээллүүдийг ил болгох эрсдэлтэй гэж шүүхийн бичиг баримтад өгүүлсэн байна. Бас Жон Болтоныг Цагаан ордонд ажиллаж эхлэхдээ байгуулсан нууц хадгалах гэрээг зөрчсөн гэж буруутгажээ.

Өчигдөр “The Wall Street Journal” энэхүү номноос зарим хэсгийг эшлэл болгон нийтэлжээ.

Уг номонд өгүүлсэн нэг сонирхолтой баримт нь Дональд Трамп Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй уулзахдаа Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авахыг хүсээд ингэх нь түүнийг 2020 онд дахин сонгогдоход чухал ач холбогдолтойг тайлбарласан тухай юм.

Өнгөрсөн онд Японы Осака хотод болсон Их 20-ын чуулганы үеэр Ши Жиньпинтэй уулзахдаа Трамп “Ярианы сэдвийг АНУ-ын дараагийн сонгууль руу гэнэт эргүүлж, Хятадын эдийн засгийн хүчин чадлыг магтангаа сонгуульд ялахад нь туслахыг Шигээс хүсэж байв” гэж Болтон бичжээ.

Трамп энэ үеэр Хятад улс АНУ-аас шар буурцаг, үр тариа ихээр худалдаж авбал сонгуулийн үр дүнд шууд нөлөөлнө гэж ярьж байжээ.

“Би Трампын хэлсэн үгийг тэр чигт нь буулгамаар байсан. Гэвч засгийн газрын албан ёсны тэмдэглэлд өөрчилсөн байна лээ” гэж дуулиант номонд бичсэн байна.

Болтон бас “Трамп хувийн болон улс орны эрх ашгийг зөвхөн худалдааны асуудал дээр төдийгүй үндэсний аюулгүй байдлын бүх асуудал дээр хольж хутгаж байв” гэж дурсжээ.

Дональд Трамп одоо 2020 оны сонгуульд дахин ялахын тулд Хятадын эсрэг хатуу байр суурь баримталж байгаа. Харин Жон Болтоны ном түүний энэ тактикт том цохилт болж магадгүй байна.

Болтоны бичсэн зүйлийг батлах нэг баримт нь саяхан Трамп болон түүний засаг захиргаа Хятад улс АНУ-аас их хэмжээний шар буурцаг, үр тариа худалдаж авч байгааг зарласан явдал юм.

Худалдааны асуудлаас бусад асуудлууд дээр ч Трамп ямар эргэлзээтэй байр суурьтай байсныг Болтон бичжээ. Тухайлбал 2019 оны зургаадугаар сарын 12-нд Хонг Конгод өрнөж буй үйл явдлын талаар мэдээлэл өгөхөд Трамп “Би үүнд оролцмооргүй байна. Бидэнд ч бас хүний эрхийн асуудал байгаа” гэж булзааруулж байсан гэнэ.

“Уг нь Трамп энэ боломжийг ашиглан Хятадад шахалт үзүүлж болох байсан. Гэтэл тэр тухайн үед тохиосон Тяньаньмэний хэрэг явдлын 30 жилийн ойд зориулан мэдэгдэл гаргахаас хүртэл татгалзаж байв” гэж Болтон дурссан байна.

Трамп тэр үед “Энэ хэнд хамаатай юм бэ? Би тэдэнтэй ашигтай гэрээ байгуулахыг хичээж байна” гэж хариусан гэнэ.

Трамп бас худалдааны гэрээ байгуулахад нь нэмэртэй бол (мэдээж дахин сонгогдоход нь бас) Хуавэй компанийн санхүүгийн захирал Мэн Ванжоуд үүсгэсэн хэргийг ч хаахад бэлэн байгаагаа илэрхийлж байжээ.

Жон Болтоны дурсамж ном зургаадугаар сарын 23-нд худалдаанд гарах юм. Харин Цагаан ордныхон уг номонд шүүхээс хориг тавиулахаар шаргуу ажиллаж байна. Жон Болтон Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны есдүгээр сар хүртэл ажиллаад Дональд Трамптай байр суурь зөрчилдсөн шалтгаанаар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байв.

 

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 4 цаг 4 мин Монтенегро улсын түүхийн товч 4 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 4 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 4 цаг 24 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 4 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 4 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 5 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 19 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 19 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 19 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 19 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 20 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 20 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 20 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг...
Top