x

Өмнөд Солонгос улс Умард Солонгосын утга учиргүй ааш занг цаашид тэвчихгүй гэлээ

Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн алба Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жоны гаргасан мэдэгдэлд харамсаж байгаагаа нэлээд хатуу үгээр илэрхийлжээ.

Өнөөдөр өглөө Ким Ёо Жоны гаргасан мэдэгдэлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Инийг хурцаар шүүмжилсэн юм. Саяхан хоёр Солонгосын анхны дээд хэмжээний уулзалт болсны 20 жилийн ойг тохиолдуулан Мүүн Жэ Ин үг хэлэхдээ 2018 оны уулзалтын үеэр хийсэн тохиролцооноосоо буцахгүй байхыг Умард Солонгосын талд уриалж байв.

Харин Ким Ёо Жон түүний хэлсэн үгийг “ичгүүргүй, худал хуурамч” гэж тодорхойлоод Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг бүдүүлгээр доромжилсон байна.

“Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг үндсэн зорилгоо ч ойлголгүйгээр бүдүүлэг үг хэллэг ашиглан дайрч доромжлох нь ямар ч утга учиргүй явдал юм. Умард Солонгосын бодлогогүй хоосон яриа, үйлдлийг бид цаашид тэвчихгүй. Энэ нь хоёр улсын удирдагчдын харилцан итгэлцэлд хортойгоор нөлөөлж байна” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Сүүлийн өдрүүдэд хоёр Солонгосын харилцаа эрс муудаад байгаа. Өчигдөр Умард Солонгос өөрийн нутаг дэвсгэрт оршдог хоёр талын хамтарсан төлөөлөгчийн газрын байрыг дэлбэлсэн юм. Дараа нь Өмнөд Солонгосын тал яриа хэлэлцээ хийхээр тусгай элч илгээх санал гаргасныг Пёньяны удирдагчид хүлээж аваагүй байна.

 

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 9 цаг 30 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 10 цаг 2 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 10 цаг 7 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 10 цаг 14 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 11 цаг 38 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 11 цаг 44 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 11 цаг 53 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top