x

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо найман сая давлаа

Латин Америк, АНУ-д коронавирусний халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж, БНХАУ-д халдварын шинэ голомт үүссэн энэ үед дэлхий даяар коронавирусний халдвар авсан хүний тоо найман сая давжээ.

Халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт жагсаж байгаа АНУ-д дэлхийн даяар бүртгэгдсэн нийт тохиолдлын 25 хувь буюу хоёр сая гаруй нь илэрчээ. Латин Америкт халдвар авсан хүний тоо сүүлийн үед огцом нэмэгдэж эхэлсэн бөгөөд тус бүс нутагт нийт тохиолдлын 21 хувь нь бүртгэгджээ. Латин Америкийн орнуудаас халдвар хамгийн их тархсан Бразилд 888 мянга гаруй хүн халдвар авчээ.  

БНХАУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр бүртгэгдэж эхэлсэн “COVID-19”-ийн тохиолдлын тоо тавдугаар сарын эхээр дөрвөн саяд хүрсэн бөгөөд үүнээс хойш тавхан долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн нь энэ юм. Дэлхий дахинд халдварын улмаас 434 мянга гаруй хүн нас барсан бөгөөд уг үзүүлэлтийн хувьд долоон долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн байна.

Бразилд 44 мянга орчим хүн халдвараар нас барсан гэж мэдээлж байгаа боловч тус улсад иргэдийг шинжилгээнд хамруулж буй байдал хангалтгүй байгаа тул нас барсан хүмүүсийн тоо албан ёсны үзүүлэлтээс хавьгүй өндөр байж магадгүй болохыг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.

АНУ-д халдварын улмаас 116 мянга гаруй хүн нас баржээ. Хэдийгээр Америкт халдварын шинэ тохиолдлын тоо олон долоо хоногийн турш буурч байсан боловч сүүлийн үед олон нутагт халдвар авсан хүний тоо, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдэж эхэлжээ. Эрүүл мэндийн байгууллагын эргэжилтнүүд халдвар хамгийн их тархсан муж улсуудад хоёр дахь давлагаа гарах, зарим муж улсын хувьд эхний давлагааг хяналтад авахад хүндрэл учирч болзошгүйд санаа зовниж байгаа бөгөөд амны хаалт зүүж, олноор цуглахаас зайлсхийж, зайнаас харилцахыг иргэдэд уриалжээ.

Мөн БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүнсний бөөний захтай холбоотой халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхлээд байна. Тус хотод сүүлийн хоёр сар орчмын хугацаанд халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 16 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 28 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 23 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 14 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 18 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 41 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 48 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 10 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 18 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 41 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top