x

АНУ-ын иргэний агаарын тээврийн нисгэгч ахмад Чесли Салленжер Хадсон голд ослын буулт хийв

2009 онд Агаарт хөөрснөөс хэдхэн минутын дараа шувуун сүрэгтэй мөргөлдсөн онгоцыг аврав. Хадсон голд, тэр дундаа олон хүн амьдардаг бүс нутаг орчимд ослын буулт хийсэн тус онгоцонд зорчиж явсан 155 хүнийг бүгдийг нь аварч чадсан юм. Хэдийгээр сүүлд нь олон удаагийн шүүх хурлаар орсон ч түүнийг америкчууд "Салли" хэмээн хүндэтгэж, хожим нь кино хүртэл хийн алдрыг нь мөнхөлсөн байдаг.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1913.06.15. Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос улсад айлчлав. Айлчлалын үеэр Сангийн бүх хэргийг захиран шийтгэгч сайд н.Чагдаржав, Хаант Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч И.Кростовец нар долоон зүйл гэрээнд гарын үсэг зурж, Монгол улс хоёр сая рубль зээлэхээр болжээ.

1943.06.15. АНУ-ын Батлан хамгаалах яамны байр-Пентагон байшинг 1943 оны нэгдүгээр сард барьж дуусгасан байна. Пентагоныг анхнаасаа тэгж барина гэж зураг төсөл гаргаагүй.Барилгын талбайн хажуу дахь таван зам болон тэдгээрийн гол замууд 180 градусаар нийлж байсан нь л энэхүү пентагон хэлбэрийн байшинг барихад хүргэжээ. Барилгад төмөр бараг ашиглаагүй. Учир нь металл төмрүүд тэр үед батлан хамгаалах яамны аж үйлдвэрлэлийн хэрэгцээнд туйлын чухал байсан аж. Тэндээс хэмнэгдсэн металлаар бүхэл бүтэн эсминец хөлөг онгоц бүтээхэд хангалттай байсан гэж зарим мэргэжилтнүүд тооцоолсон гэнэ.Пентагон нь таван давхар ба газар дороо мөн хоёр давхрын төвшинтэй. Албан тасалгаа, танхимууд нь 28 км-ын урттай таван хонгилын дагуу байрлажээ. Сайн тооцоолсон архитектурын төлөвлөлтөөр хамгийн алслагдсан хоёр цэгийн хоорондын замыг туулахад ердөө долоон минут л зарцуулдаг аж. АНУ-ын Батлан хамгаалах яамны төв байранд нийт 26 мянга орчим хүн ажилладаг байна.

1934.06.15. Газар хөдлөлтийн түүхэнд хамгийн хөнөөл дагуулсан газар хөдлөлт Балба болон Бихарт болж 6-10,7 мянган хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл 10 магнитудаас давж байсан гэдэг.

1936.06.15. Дэлхийн хамгийн анхны шилэн барилга АНУ-ын Охайо мужийн Толедо хотод баригджээ. Уг барилгыг "Оуэнс Иллинойсын шил" компани эзэмшдэг байсан юм.

1967.06.15. АНУ-ын мэргэжлийн хөлбөмбөгийн аваргын төлөөх "Супер боул"-ын анхны тэмцээн Лос Анжелес хотноо болов. Шигшээ тоглолтод "Грин Бей Пакерс" баг "Канзас Сити Чифс"-ийг 35:10 онооны харьцаагаар ялж, "Супер боул"-ын анхны аварга болжээ.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 39 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 4 цаг 40 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 4 цаг 41 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 8 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 8 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 8 цаг 31 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 8 цаг 32 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 10 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 10 цаг 52 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 11 цаг 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 11 цаг 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 11 цаг 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 11 цаг 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 13 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 13 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 13 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 13 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 15 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 15 цаг 41 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top