x

Илон Маск ба Жефф Безос: Манай ирээдүйг тодорхойлсон хүмүүсийн тухай 5 ном

Эдгээр хүмүүс л маргааш бид ямар технологи хэрэглэх вэ гэдгийг шийддэг. Амьдрах орон гэр, унах машиныг хүртэл  тэд тодорхойлж өгдөг

«The Everything Store. Жефф Безос ба Amazon эрин», Брэд Стоун

Та Amazon-д юу ч захиалаагүй байж болно. Гэхдээ л энэ компанийг сайн мэднэ. Тиймээс ч онлайн худалдааны түүх хэрхэн эхлэснийг уншихад сонирхолтой байх болов уу. Amazon өрсөлдөгч нараасаа хэрхэн түрүүлсэн нь бас сонин. Компанийг үндэслэгч Жефф Безос бол маш гайхамшигтай бизнесмен бөгөөд хатуу зохион байгуулагч, ургуулан бодох их чадвартай. Альбукерын энгийн нэг залуу хүн харин өнөөдөр дэлхийн анхны их наядтан болох хамгийн өндөр магадлалтай. Түүний зам дардан байсангүй. Тэр “тугал ч хариулж, туг ч барьж явсаар” иржээ.


 «Илон Маск: Tesla, SpaceX ба ирээдүйд хүрэх зам», Эшли Вэнс 

Энэ цуглуулгадаа бид Илон Маскийг  хэрхэн орхих билээ. Дэлхийн хамгийн дэвшилт цахилгаан машиныг бүтээгч, хамгийн анхны сансарын компанийг байгуулан өнөөдөр Сансарын олон улсын станцад ачаа, хүн тээвэрлэж байгаа сансрын хөлгийг бүтээсэн, ирээдүйд эрчим хүчийг нарны зай болгох, Ангарагийг колончлох гэж байгаа хүнийг яагаад орхиж болохгүй. Илон Маскийн тухай олон ном бичигдсэн байгаа. Гэхдээ “Илон Маск: Tesla, SpaceX ба ирээдүйд хүрэх зам» гэсэн Эшли Вэнсийн бүтээл хамгийн сонирхолтой нь болж чаджээ. Ном нь өөртэй нь түүний ойр дотны хүмүүстэй хийсэн ярилцлагууд түүний Өмнөд Африкт өнгөрөөсөн бага нас ба өнөөгийн даяарчлалын бизнесийн оргил үе хүртэл сонирхолтой түүхүүдтэй танилцах болно. Маш сонирхолтой

 «Билл Гейтс шиг сэтгэ», Дэниел Смит 

Time сэтгүүл Гейтсийг ХХ зууны хамгийн нөлөөтэй 100 хүний нэг гэсэн юм. Түүнтэй маргах аргагүй. Хамгийн алдартай үйлдлийн систем ба ижил нэртэй Microsoft компанийг бүтээгч, хоёр бестселлерийн  зохиолч, эрүүлийг хамгаалах ба анагаахын салбарт ажилладаг буяны санг бүтээгч мэдээж визионер хүн. Билл Гейтс нэг биш удаа цагаасаа түрүүлж  ирсэн түүний далдыг харах увидас нь сүүлийн хэдэн сард идэвхтэй яригдаж байна.  Тэрбээр 2015 онд коронавирусний эпидемийг хэлж “Хэрэв  ойрын хэдэн арван жилд 10 сая хүнийг алж чадах зүйл нь дайн биш харин маш халдвартай вирус болно. Пуужин бин нян л байх юм” гэж хэлж байжээ Тэр өөр юу таамаглан ярьж байгааг энэ номноос уншиж болно.

«Хар хун. Таамаглах аргагүй тэмдэг дор», Нассим Николас Талеб

Өөрийн гол ийм нэртэй номоо Нассим Николас Талеб 2007 онд бичсэн ба тэр нь өнөөдөр л нэр алдраа олж авч байна. Номын гол утга санаа нь хүнд сүйрэлүүд, доргион, гамшиг, эпидеми нь хамгийн зөгнөлт таамалалд байхгааргүй манай өнөөгийн амьдралын бодит зүйл  боллоо гэдэгт байгаа. Гэхдээ тэр бүгд нь ямар ч аймшгийн байсан, эдгээр доргионууд нь л түүхийн түлхэц, хувь хүний оршин тогтнох зүйл болж байна.Тухайлбал тэрбээр 2006 онд  санхүүгийн хямрал болно гэж хэлсэн нь 2008 онд болсон юм!

«Стив Жобс. Домогт хүн», Борис Соколов

Стив Жобс биднээс салан одоод олон жил болж байгаа ч тэрээр бидний амьдралд нөлөөлсөөр л байна. Кроссын шахайнаас гадна iPhone төхөөрөмжийн төлөө өнөөдөр ч дугаарласаар байгааг юу гэхэв. Инженер, чпрограммчин, дизайнер ч байгаагүй хүн ийм компанийг хэрхэн бий болгож чадав аа гэсэн асуултад Борис Сололовын энэ  ном хариу өгнө.

    М.Цогт

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top