x

Дайны гэмт хэргийг шалгах гэсэн олон улсын шүүхийн эсрэг Трампын засаг захиргаа хориг зарлав

Олон Улсын Эрүүгийн Шүүх (ICC) нь дайны болон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргүүдийг шүүх зорилгоор 2002 онд байгуулагдсан юм.

Тус байгууллагын гишүүнээр дэлхийн 120 гаруй улс элссэн байдаг бөгөөд анх Югославын дайн, Руандагийн геноцидийн хэргүүдийг шүүж байжээ.

ICC саяхан Афганистаны дайнд оролцогч бүх талуудын үйлдсэн гэмт хэргүүдийг шалгах болсон юм.

Үүнд АНУ болон түүний холбоотнууд ч багтаж байгаа. Харин Дональд Трампын засаг захиргаа уг ажиллагааг эсэргүүцэж, ICC байгууллагын эсрэг эдийн засгийн хориг зарлажээ.

АНУ уг ажиллагаанд оролцсон албан тушаалтнуудын эсрэг эдийн засгийн хориг тавиад зогсохгүй гэр бүлийнхнийг нь визний хоригт оруулахаар болсон байна.

Үүнээс гадна Вашингтоны эрх баригчид ICC байгууллагыг тойрсон авлигын дуулиануудыг мөрдөн шалгах болсноо зарлажээ.

Дээрх шийдвэрүүдийг өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О Брайн, Пентагоны тэргүүн Марк Эспер, ерөнхий прокурор Уилльям Барр нар Вашингтонд болсон хэвлэлийн хурлын үеэр зарласан байна.

Ингэхдээ тэд сэтгүүлчдийн асуултад хариулахгүйгээ мэдэгджээ.

Уилльям Барр ICC байгууллагыг “олон улсын зарим элитүүдийн захиалгаар ажилладаг улс төрийн зэвсэг болсон” гэж энэ үеэр дүгнэсэн байна.

ICC арванхоёрдугаар сард Израйль-Палестины мөргөлдөөний үеэр гарсан гэмт хэргүүдийг шалгаж эхэлсэн бол гуравдугаар сард Афганистаны дайны гэмт хэргүүдийг шалгах шийдвэр гаргаж байв.

Энэ удаагийн хориг нь АНУ-ын холбоотон Израйлийг мөн хамгаалах зорилготойг Майк Помпео өчигдөр мэдэгджээ.

Тэр бас ICC байгууллагын бусад гишүүн орнуудыг өөрийн мөрдөн шалгах ажиллагаанд нэгдэхийг уриалсан юм.

Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху холбоотныхоо тавьсан хоригийг дэмжиж байгааг мэдэгдээд Гаагийн олон улсын шүүхийг “АНУ, Израйлийн эсрэг улс төрийн явуулга зохион байгуулдаг” газар гэж шүүмжилжээ.

Харин Нидерландын гадаад хэргийн сайд Стеф Блок “Олон улсын шүүхийн эсрэг авсан АНУ-ын арга хэмжээнд маш их санаа зовж байна. Бид тус улсаас хоригоо цуцлахыг уриалж байна. Нидерланд улс ICC байгууллагыг бүрэн дэмжиж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгдсэн байна.

American Civil Liberties Union байгууллага өөрийн улсын засгийн газрын шийдвэрт харамсаж байгаагаа илэрхийлээд Трампын засаг захиргаа дайны гэмт хэрэгтнүүдийг шүүж, шийтгэх үйл ажиллагааг авторитар дэглэмүүдийн гарт шилжүүлж байгааг шүүмжилжээ. Тус байгууллага Цагаан ордны шийдвэрийг бүх аргаар эсэргүүцэхээ мэдэгдсэн юм.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орон сууцжуулалтын болон Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 4 цаг 39 мин Хууль зүй, дотоод хэргийн сайд Сөүлийн Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа 4 цаг 40 мин Сангийн яам АХБ-ны төлөөлөгчидтэй хилийн боомтын шинэчлэлийн асуудлаар уулзлаа 4 цаг 41 мин "Дархан-Мазаалай 4х4 кап 2026" авто спортын тэмцээн болно 8 цаг 20 мин Сүхбаатар дүүрэгт үерийн эрсдэлээс сэргийлэх үзлэг шалгалт хийлээ 8 цаг 28 мин Гэр хорооллыг орон сууцжуулах хууль Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Цэц шалгаж байна 8 цаг 31 мин Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно 8 цаг 32 мин Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа 10 цаг 50 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын төлөөлөлтэй уулзаж байна 10 цаг 52 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа 11 цаг 9 мин УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа 11 цаг 10 мин Францаас "Тарбозавр батаар" тэргүүтэй үлэг гүрвэлийн олдворуудыг эх орондоо авчирлаа 11 цаг 11 мин НИТХ-ын Засаглал зүйн хороо хуралдаж, зарим байгууллагын дүрэмд өөрчлөлт оруулахыг дэмжлээ 11 цаг 13 мин Зэрлэг амьтдын үр төлтэй таарвал хүрэлгүй, тайван орхино уу 11 цаг 19 мин Хятадын эрдэмтэд булчингийн сулралыг эмчлэх шинэ арга нээжээ 13 цаг 37 мин 2026 оны Элсэлтийн шалгалтын суудлын хуваарь гарлаа 13 цаг 39 мин ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгчтэй уулзлаа 13 цаг 40 мин Нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөө 102.7 хувиар биелжээ 13 цаг 41 мин Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy" юу байх вэ 15 цаг 19 мин ӨНӨӨДӨР: Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум эхэлнэ 15 цаг 42 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн ... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хий... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top