x

Хүнийг ичээнд оруулдаг болох цаг ойртсоныг хэсэг эрдэмтэд зарлажээ

Зарим хөхтөн амьтад өвөл ичиж, хавар сэрдэг. Ингэхдээ тэд биеийн температураа эрс багасгаж, бодисын солилцоогоо удаашруулдаг нь эрчим хүчээ нөөцөлж, хоол хүнсний олдоц муутай өвлийн саруудыг даван туулах арга юм.

Ирээдүйд сансрын гүний аялалд тэсэж үлдэхийн тулд хүмүүс ч бас ингэж ичдэг болно гэсэн зөгнөл судлаачдын дунд яригддаг. Төв мэдрэлийн систем хүний биеийн дулааныг зохицуулахад оролцдогийг өмнө нь эрдэмтэд тогтоож байсан ч энэ механизм яаж ажилладаг нь тодорхойгүй байв.

Тэгвэл Японы Цукуба их сургуулийн судлаачид мэрэгч амьтдыг зохиомлоор ичээний горимд оруулдаг тархины мэдрэлийн эсүүдийг илрүүлснээ өчигдөр зарлаж, үр дүнгээ Nature сэтгүүлд нийтлүүлжээ.

Тэд эхлээд өвөл ичдэггүй хулганы биеийг богино хугацаанд үүнтэй ижил төстэй төлөвт шилжүүлж чадсан байна. Ингэхдээ хулгануудын генд өөрчлөлт оруулж “Q neurons” гэгддэг бүлэг тархины эсүүдийг нь гэрлээр идэвхжүүлдэг болгожээ.

Эдгээр эсүүдийг идэвхжүүлэхэд хулгануудын биеийн температур 10 хэмээр бууран Цельсийн 30 хэмээс бага болж, зүрхний цохилт, бодисын солилцоо нь удааширч, амьсгал нь суларч, хөдөлгөөнгүй болж байсан гэнэ.

Ийм төлөвт 48 цаг байсныхаа дараа хулганууд ямар нэг гэмтэлгүйгээр буцан сэргэж байжээ.

Эрдэмтэд энэ аргаа өвөл ичдэггүй хархнууд дээр туршихад мөн амжилттай болсон байна.

Хэрвээ хүнийг бас зохиомол ичээнд оруулж чадвал төрөл бүрийн эмчилгээнд ашиглаж болохоос гадна ирээдүйд урт хугацааны сансрын аялалд ашиглах боломжтойг судлаачид тайландаа бичжээ.

Эх сурвалж: AFP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.117.154)
    сансар огторгуй хязгааргүй юу хязгаартай юу гэдгийн нууцыг тайлахад
    2020 оны 06 сарын 12 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 15 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 24 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 27 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 22 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 13 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 17 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 40 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 47 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 9 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 17 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 40 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top