x

Тайландын рестораны эзэд тус бүр 1,446 жил шоронд хоригдох ял сонсжээ

Тайланд улсын шүүх өчигдөр далайн гаралтай хоолны рестораны эзэн хоёр хүнд тус бүр 1,446 жилийн хорих ял оноожээ.

Өнгөрсөн онд “Laemgate seafood” ресторан хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эрхийн бичгийг онлайнаар зарсан юм байна.

Тухайн үед зарласан урамшуулал төсөөлж байгаагүй үр дүнд хүрч, 20,000 орчим хүн нийтдээ 50 сая батын ($1.6 сая) үнэ бүхий эрхийн бичгийг худалдан авжээ.

Эцэстээ ресторан ийм олон тооны хүнд үйлчилж дийлэхгүй болсноос өнгөрсөн гуравдугаар сард үйл ажиллагаагаа зогсоосон байна. Эрхийн бичиг худалдаж авсан хүмүүс тус ресторанаар үйлчлүүлэхийн тулд хэдэн сараар хүлээх шаардлагатай болсон юм.

Ресторан хаагдсаны дараа олон зуун хүн мөнгөө нэхжээ. Нийт 818 хүн нэхэмжилснээс 375 нь мөнгөө буцаан авч чадсан байна. Харин үлдсэн хүмүүс нь шүүхэд хандсан тул рестораны эзэд болох Апичарт Боворнбанчарак, Прапассорн Боворнбанча нарыг луйврын хэргээр баривчилжээ.

Тэдэнд нийт 723 ял тулгаж, тус бүрт нь 1,446 жил шоронд хорих шийтгэл оноосон байна. Дараа нь эздийг гэм буруугаа хүлээсэн гэж үзээд шүүх ялын хугацааг хоёр дахин бууруулж, 723 жил болгожээ.

Гэхдээ Тайландын хуулиар залилан, луйврын хэрэгт оноох хорих ялыг 20 жилээр хязгаарладаг тул рестораны эзэд олон зуун жил шоронд суухгүй юм байна.

Эздэд нь хорих шийтгэл оноосноос гадна рестораныг эзэмшигч Laemgate Infinite компани хохирогчдын мөнгийг буцаан төлж, 1.8 сая батын торгууль төлөхөөр болжээ.

Тайландын шүүх луйврын хэрэгт ял оноохдоо нэхэмжилсэн хохирогчийн тоогоор үржүүлдэг тул ийм олон жилийн хорих шийтгэл оноодог. 2017 онд тус улсын шүүх нэгэн луйврын хэрэгтэнд 13,000 гаруй жилийн хорих ял оноож байжээ.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 1 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 10 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 16 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 21 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 28 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 23 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 14 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 18 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 41 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 48 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 10 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 18 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 41 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top