x

Дональд Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахгүй зөрүүдэлж магадгүй гэж өрсөлдөгч нь санаа зовж байна

Ардчилсан Намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден өчигдөр “The Daily Show” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө өрсөлдөгч Дональд Трампын талаар зарим сонирхолтой мэдэгдлүүдийг хийсэн байна.

Тухайлбал тэр ирэх арваннэгдүгээр сард болох сонгуулийн үеэр өрсөлдөгч нь саналын үр дүнг луйвардах оролдлого хийж магадгүй гэдэгт санаа зовж байгаагаа ярьжээ.

Ирэх сонгуулийн санал хураалтыг зохион байгуулахдаа зарим мужууд коронавирусийн тархалтаас сэргийлэх зорилгоор шууданг түлхүү ашиглах магадлалтай байгаа.

Харин Трамп сүүлийн өдрүүдэд шуудангийн хайрцгаар санал авах аргыг эрс эсэргүүцсэн мэдэгдлүүдийг дараалан хийсээр байна. Тэрбээр үүнийг сонгуулийн үр дүнг будилаантуулах эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.

Үүнээс гадна Байден зөрүүд зантай Трамп сонгуульд ялагдсан ч Цагаан ордноос явахаас татгалзаж, хүчээр гаргах хэрэг гарч магадгүй гэж ярьжээ.

Ингэхдээ тэр Трампыг цэргүүд Цагаан ордноос үдэж гаргах магадлал өндөр гэж ярьсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Трамп сүмд очиж зураг авхуулахын тулд Цагаан ордны орчимд жагсаж байсан иргэдийг хүчээр тараалгаж, замаа цэвэрлүүлж байв. Тэгвэл Байден энэ үйл явдалтай холбож хошигносон бололтой.

Америк даяар өрнөж буй арьс өнгөний үзлийн эсрэг тэмцлийг зогсоохын тулд цэргийн хүч хэрэглэх тал дээр Трамп армийнхаа удирдлагуудтай санал зөрөлдөж байгаа. Пентагоны тэргүүн асан Жим Мэттис саяхан хэвлэлд ярихдаа иргэний тэмцлийн эсрэг зэвсэгт хүчнийг ашигласнаар Америкчуудыг талцуулж байна гэж Трампыг шүүмжилсэн юм.

Пентагоны одоогийн тэргүүн Марк Эспер зэвсэгт хүчнийг жагсаал цуглааныг тараахад ашиглахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдэж байв. 

АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли ерөнхийлөгчийг Цагаан ордноос сүмд очихоор алхахад дагалдаж явсан нь алдаа байсныг өчигдөр хэвлэлд ярьжээ.

2016 оны сонгуулийн сүүлчийн мэтгэлцээний үеэр хэрвээ өрсөлдөгч Хиллари Клинтон ялбал ялагдлаа хүлээн зөвшөөрөх үү гэсэн асуултад Трамп хариулахаас татгалзаж байсан юм.

Байдены ярилцлага цацагдсаны дараа Трампын сонгуулийн менежэр Тим Мартоу “Энэ бол сонгуульд итгэх итгэлийг унагах гэсэн Жо Байдены ээлжит гүтгэлэг. Ерөнхийлөгч Трамп 2020 оны сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх нь тодорхой” гэж мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 1 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 10 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 21 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 29 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top