x

Шведийн Ерөнхий сайдынх амийг 1986 онд хөнөөсөн хүний нэрийг өнөөдөр зарлалаа

Өнөөдөр Швед улсын прокурорууд тус улсын ерөнхий сайд агсан Улоф Палмегийн амийг 1986 онд хөнөөсөн хүний нэрийг зарлаж, олон жил шийдэгдээгүй байсан хэргийг хаалаа.

34 жилийн өмнө ерөнхий сайдын амийг хөнөөсөн хүн нь Стиг Энгстром гэгч ажээ. Гэхдээ энэ хүн өнөөдөр байхгүй, 2000 онд амиа хорлосон юм байна.

Улоф Палме 1986 оны хоёрдугаар сард гэргийн хамт кинотеатраас гэртээ харихаар Стокгольм хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд алхаж явахдаа ар нуруундаа буудуулсан юм.

Тэр өмнөх өдөр нь өөрийн хамгаалалтын албыг татан буулгаад байжээ. Ерөнхий сайдыг өндөр нуруутай эрэгтэй буудаад зугтсаныг олон хүн гэрчилсэн ч өнөөдрийг хүртэл алуурчныг олж чадаагүй байв.

Хэргийн дараа хэдэн мянган хүнээс мэдүүлэг авч байжээ.

Аллага үйлдсэн Стиг Энгстром нь Scandia нэртэй даатгалын компанийн ажилтан байсан юм. Тус компанийн оффис хэргийн газраас холгүй байдаг байжээ.

Энгстром саяхныг хүртэл аллагыг нүдээр харсан 20 гэрчийн нэгт тооцогдож байсан юм. Тэрбээр буудуулсан ерөнхий сайдад анхны тусламж үзүүлж, амийг нь аврахыг оролдсон гэж худал мэдүүлж байжээ.

Харин амиа хорлосноос нь хойш 18 жилийн дараа эрэн сурвалжлах сэтгүүлч Томас Петтерсон түүнийг анх алуурчин гэж сэжиглэсэн байна.

Ерөнхий сайдын зүүний үзэл Энгстромд таалагддаггүй байснаас үзэн ядалтын шалтгаанаар амийг нь хөнөөсөн гэж сэтгүүлч дүгнэсэн юм. Мөн Энгстром буудлагын бэлтгэл хийдэг байсныг илрүүлж байжээ. "The Girl with the Dragon Tattoo" номын зохиолч Стиг Ларссон бас олон жил ерөнхий сайдын аллагын хэргийг судалж байсан юм.

2018 онд Энгстромын экс эхнэр түүнийг ерөнхий сайдын амийг хөнөөсөн гэдэгт итгэхгүй байгаагаа хэвлэлд ярьж байв.

“Тэр маш аймхай хулчгар хүн байсан. Ялаа ч алж чадахгүй хүн” гэж тэр салсан нөхрөө тодорхойлж байсан гэдэг.

1989 онд урьд нь жижиг гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан Кристер Петтерсоныг алуурчин гэж дүгнээд яллаж байсан ч удалгүй нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар суллаж байжээ.

Алагдах үедээ 59 настай байсан Улоф Палме нь Шведийн социал демократ намын дарга, олон улсын асуудлуудад байр сууриа хурцаар илэрхийлдэг улс төрч байв.

Тэр 1968 онд Чехословакт цэргээ оруулсан Зөвлөлт Холбоот Улсыг, Вьетнамыг бөмбөгдөж байсан АНУ-ыг, мөн Өмнөд Африкийн БНУ-д тогтож байсан апартейд дэглэмийг хүчтэй шүүмжлэгч байжээ.

Тиймээс Палмегийн амийг гадаадын тагнуулын байгууллагууд хөнөөсөн гэсэн таамгууд яригддаг байв. Тухайлбал арьс өнгөөр ялгаварлагч апартейд дэглэмийг шүүмжилж, Африкийн Үндэсний Конгресс байгууллагыг санхүүжүүлж байсныхаа төлөө Өмнөд Африкийн тагнуулын байгууллагын захиалгаар алагдсан гэсэн таамаг хамгийн их яригдаж байжээ.

Шведийн мөрдөн байцаагчид энэ таамгийн мөрөөр 1996 онд Өмнөд Африкийн БНУ-д очиж, албаныхантай уулзан мэдээлэл цуглуулж байсан гэдэг.

Мөн Шведийн Bofors зэвсгийн компанийн Энэтхэг улсад бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй холбоотой авлигыг илрүүлсэн нь Палмег алагдахад хүргэсэн гэсэн онол яригдаж байв.

Тухайн үеийн Шведийн засгийн газар Ойрх Дорнод дахь Курдын зэвсэгт бүлэглэлийг террорист байгууллагаар зарласны улмаас Палме алагдсан гэсэн бас нэг онол хүмүүсийн дунд яригдаж байжээ.

Улоф Палмегийн гэргий Лизбет Палме нөхрийгөө хэний гарт алагдсаныг мэдэж амжилгүй 2018 онд нас барсан юм.

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 2 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 11 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 17 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 22 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 26 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 24 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 15 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 19 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 42 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 49 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 11 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 19 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 42 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top