x

Хятадын засгийн газар оюутан залуустаа Австралийн их сургуулиудыг сонгохгүй байхыг зөвлөв

Коронавирусийн цар тахалтай холбоотойгоор Ази хүмүүсийн эсрэг гэмт хэрэг нэмэгдсэн тул гадаадад боловсрол эзэмшихдээ Австралийн их сургуулиудыг сонгохгүй байхыг Хятадын боловсролын яам өнөөдөр залуустаа зөвлөжээ.

Хэд хоногийн өмнө тус улсын соёл, аялал жуулчлалын яам бас өөрийн иргэдэд Австрали улс руу зорчихгүй байхыг зөвлөж байв.

“Австралийн их сургуулиудыг сонгохоосоо өмнө болзошгүй эрсдлийг сайн тооцоолох” хэрэгтэйг Хятадын боловсролын яамны мэдэгдэлд анхааруулжээ.

Ням гарагт Сидней Морнинг Хералд сонинд нийтлэгдсэн судалгааны тайланд дөрөвдүгээр сарын 2-ноос хойш Австралид Ази хүмүүсийн эсрэг үйлдсэн 386 хэрэг бүртгэгдсэнийг мэдээлсэн байна.

Эдгээрийн дотор зодох цохихоос эхлээд нулимах хүртэл төрөл бүрийн халдлага бүртгэгджээ 

Сүүлийн үед Хятад-Австралийн харилцаа муудаад байгаа. Австралийн засгийн газар коронавирусийн гарал үүслийг мөрдөн шалгахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриалснаас энэ бүхэн эхлэлтэй гэж үздэг.

Хятадын засгийн газар Австралийн арвайн импортод өндөр татвар оноож, үхрийн махны хэд хэдэн үйлдвэрээс нь бүтээгдэхүүн нийлүүлэхийг хориглоод байгаа.

Гэхдээ Бээжингийн эрх баригчид дээрх арга хэмжээнүүдийг коронавирусийн тахлын маргаантай холбоогүй гэж тайлбарладаг. Үүнээс гадна Австралийн засгийн газар Хонг Конгийн бие даасан статусыг хөндөхийн эсрэг байр суурь илэрхийлсэн нь харилцаа муудахад нэмж нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Хятадын боловсролын яамны мэдэгдэл гарсны дараа өнөөдөр австрали долларын ханш америк доллартай харьцуулахад 1 хувиар суларчээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 58 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 2 цаг 51 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 3 цаг 9 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 2 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 18 цаг 54 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 20 цаг 36 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 21 цаг 6 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 21 цаг 25 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top