x

Шинэ хууль батлагдвал Америк цагдаа нар хүний хоолойг боох эрхгүй болно

Жорж Флоидын аллагатай холбоотой арьс өнгөний үзлийн эсрэг, цагдаагийн харгислалын эсрэг тэмцэл Америк даяар хоёр долоо хоног орчим хугацаанд үргэлжилж байна.

Даваа гарагт АНУ-ын конгресс дахь Ардчилсан Намын төлөөлөл цагдаагийн байгууллагыг шинэчлэх хуулийн төсөл боловсруулснаа зарлажээ.

Энэ үеэр конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси тэргүүтэй Ардчилсан Намын хууль тогтоогчид найман минут, 46 секундын турш өвдөг сөгдөн дуугаа хурааж, цагдаагийн гарт амь үрэгдсэн Жорж Флоидын дурсгалыг хүндэтгэжээ.

Энэ нь талийгаачийн хүзүүг цагдаагийн офицер Дерек Човин өвдөглөж дарсан хугацаа юм.

“Justice in Policing Act of 2020” нэртэй хуулийн төсөлд цагдаа нар сэжигтний хоолойг боох техник хэрэглэхийг хориглох, цагдаагийн гаргасан зөрчлийг бүртгэлжүүлж, нээлттэй болгох, арьс өнгө, угсаа гарал, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах үзлийн талаар сургалтад цагдаа нарыг заавал хамруулах, цагдаагийн бие болон автомашиныг камержуулах, линчийн шүүхийн хохирогч болсон иргэдийг хамгаалах механизмыг холбооны хэмжээнд бий болгох зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

Мөн мужуудын ерөнхий прокуроруудад цагдаагийн ёс бус үйлдлийг мөрдөн шалгах тусгай эрх олгохоор болсон байна.

Хуулийн төслийг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден зэрэг Ардчилсан Намын нэр хүндтэй улс төрчид дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатын танхим уг хуулийг дэмжих эсэх нь одоогоор эргэлзээтэй байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй зарим Бүгд Найрамдах намын улстөрчид цагдаагийн байгууллагыг хүчгүй болгох хэт радикал өөрчлөлт санаачилж байна гэж Ардчилсан Намынхныг шүүмжилжээ.

Эх сурвалж: Business Insider

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 18 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 5 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 5 цаг 27 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 5 цаг 30 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 6 цаг 25 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 16 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 20 цаг 20 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 20 цаг 43 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 20 цаг 50 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 12 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 21 цаг 20 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 21 цаг 43 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top