x

Гэмт хэргийн мэдээллийг цахимаар авдаг боллоо

Улсын Ерөнхий Прокурорын газраас Гэмт хэргийн мэдээлэл авах E-JUSTICE.MN цахим хаягийг танилцуулж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын нэгдсэн мэдээллийг иргэдэд хүргэх e-justice.mn портал сайт нээгдлээ. 
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос 2015 оны долоодугаар сарын 8- ны өдөр 23 дугаартай “Шүүх, хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн цахим нэгдсэн сүлжээ байгуулах тухай" тогтоол гарсан. 

Тогтоолын хэрэгжилтийг хангахаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтнууд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх байгууллагуудыг нэгдсэн сүлжээнд холбох харилцан мэдээлэл солилцох боломжийг бий болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг “Цахим нэгтгэл" төслийн баг, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах төсөл хамтран хийж гүйцэтгээд байна.

Энэхүү мэдээллийн санд Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагууд, Улсын бүртгэлийн газрын иргэний мэдээллийн сан, Үндэсний дата төвийн системүүд холбогдон эрүүгийн хэргийн болон бусад мэдээллийг харилцан солилцож байна.

Мөн ажлын хэсэг болон төслийн багаас санаачлан иргэдэд зориулсан e-justice.mn сайтыг гаргаад байгаа юм. Улсын Ерөнхий прокурорын газрын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны мэргэжилтнүүд хуулийн байгууллагын мэдээллийн санд суурилан мөрдөх байгууллагад гомдол гаргасан иргэн гомдол шалгах явц шийдвэрлэлтийн мэдээллийг, гэмт хэргийн улмаас хохирсон иргэн болон гэмт хэрэгт холбогдсон иргэн өөрт хамааралтай хэргийн бодит мэдээллийг интернэт ашиглан дурын газраас авах боломжийг бүрдүүлсэн e-justice.mn системд 2017 онooc хойш эрүүгийн хэргийн мэдээллүүд багтсан байна. 

Иргэд энэхүү системд хандахдаа төрийн үйлчилгээний танилт, нэвтрэлтийн “ДАН" нэгдсэн системээр дамжиж, өөрийн нэр дээр байгаа үүрэн телефоны утасны дугаараар нэг удаагийн нэвтрэх нууц үг хүлээн авч түүгээрээ холбогдох юм. Энэхүү системээр дамжуулаад иргэд өөрт хамааралтай хэргийн талаарх бодит мэдээллийг цаг тухайд нь авахаас гадна хуулийн байгууллагын ажил иргэдэд ил тод, нээлттэй болох ач холбогдолтой юм байна. 

УЕПГ-ын Бүртгэл, мэдээллийн технологийн албаны дарга, ахлах прокурор Ц.Хашбаатар e-justice.mn системийн талаар танилцууллаа. 

Тэрбээр “Хэн нэгэн иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад тухайн гомдол нь хэрэг бүртгэлтийн шатанд явж байна уу, мөрдөн байцаалтын шатанд явж байна уу түүний дараа прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн үү, шүүх хэрхэн шийдэж байна гэдгийг цахимаар хянах боломжтой болж байна. 

Энэ бол иргэдэд зориулсан мэдээллийн сайт юм. Хуулийн байгууллагуудын шийдвэр, үйл ажиллагааг иргэнд нээлттэй байлгахаар хийгдсэн. Иргэн цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хуулийн байгууллагуудтай харилцаж эхэлдэг. Ингээд хуулийн байгууллагад очих шаардлага үүсдэг. Үүнийг тодорхой хэмжээгээр багасгаж, цахимаар гомдол нь ямар шатанд явааг, хэн гэдэг мөрдөгч шалгаж байгааг хянах боломжтой болгосон гэсэн үг. 

Энэ сайт нь 2020 оны зургаадугаар сарын 15-аас албан ёсоор ажиллаж эхэлнэ" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 9 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 11 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 13 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 14 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 15 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 16 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 16 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 21 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 23 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 25 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 29 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 34 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 50 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 2 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 5 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 5 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 6 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 11 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 12 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 16 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top