x

Норвеги тусгаар тогтнов

Энэ өдрөөс эхлэн орчин үеийн тусгаар тогтносон Норвеги улс оршин тогтнож эхлэв. Энэ баярыг Шведтэй нийлсэн баяр гэж албан ёсоор хэлдэг ажээ. Норвеги өөрийн парламент ба Засгийн газартай байсан ч түүнийг хөрш Шведын ван II Оскар захирч байлаа. Салан тусгаарлах санаа нь Шведын Засгийн газар норвегичуудад өөрийн консулын албыг хийхэд нь саад тавьж байснаас гарч ирсэн гэнэ. Норвегийн Засгийн газар огцорсон ч хаан түүнийг нь зөвшөөрсөнгүй. Ингээд Норвегиуд униигаас гарч өрх тусгаарлахаар шийдсэн юм. Бүх нийтийн санал асуулгаар дөнгөж 184 норвеги хүн л унийн төлөө байжээ. Ингээд Норвеги Шведээс тусгаарлан хаан ширээндээ Данийн жонон Карлыг урьсан байлаа. Гэвч Карл хаант засаглалын талаар бүх нийтийн санал асуулгын дүнг харж байж ван болно гэсэн байлаа. Бүх нийтийн санал асуулгаар норвегичуудын 79 хувь нь Үндсэн хуульт хаант засаглалыг дэмжжээ. Тронхейм хотноо 1906 оны зургадугаар сарын 22-нд Карл хаан ширээнд сууж VII Хокон ван нэр авчээ. Манай улсын хувьд соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдал

1628.06.07. Английн хаан I Карл түүнд парламентаас өргөн барьсан хамжлагуудынхаа эрх чөлөө ба хуучин эрх мэдлийг баталсан баримт бичгийг хүлээн зөвшөөрөв. Тэр бичиг баримтад дундад зууны эхний хууль дүрмээр хамгаалагдсан байгаа иргэдийн эрх чөлөө, эрхийг хаант засаглал зөрчиж байгаа олон тооны зөрчлийг эсэргүүцсэн байв. Тухайлбал, иргэдээс албадан зээл татах, шүүх ба мөрдөн байцаалтгүйгээр тэднийг хорих, иргэний засаглалыг барин хянах цэргийн шүүх зэргийг байгуулсан зэрэг зөрчилийг тэнд бичсэн байлаа. Хаан парламентад заналтай үг хэлсэн ч парламентын доод танхим хаантны зөрчиж байгаа үндэсний эрх ашгийг сэргээх асуудлыг тавьсан байв. Хаан хичнээн эсэргүүцсэн ч парламентын хоёр танхим тэр баримтыг дэмжсэн учир хаан буулт хийхээс өөр аргагүй болсон байна. Хаан баримтыг баталсан ба тэр нь хууль болон олон нийтийн баяр хөөрийг гаргаж байлаа. Үүний дараа л парламент нь хааны цэргийн зардлыг гарган өгч байсан ажээ.

1631.06.07. Энэтхэгийн Агуу Моголын эзэнт улсад эзэн хаан Шах-Жаханы хайртай эхнэр Мумтаз-Махал-д зориулагдсан Таж-Махал бунхны суурийг тавьжээ. Агуу Монголын эзэнт улсын нийслэл Аград уг бунхны суурийг тавиад 22 жилийн турш босгож 1652 онд дуусгажээ. Дэлхийн уран барилгын шилдэг бүтээл болох энэ бунханы зураг төслийг Шах-Жахан хаан өөрөө хийсэн гэж судлаачид үздэг. Гэхдээ бидэнд уг байгууламжийн уран барилгач Устад-Иса гэсэн нэр ирсэн юм. Барилгын ажилд 20 000 хүн оролцож байжээ. Энэтхэгийн шилдэг барилгачдаас гадна Перс, Турк, Самарканд, Венециэс мастерууд уригдсан байлаа.Таж-Махал бүхлээрээ цагаан гантигаар баригдсан ба уран барилгын дизаин нь араб-мусульманы харьцангуй симметри гэх баримтлалаар хийгджээ. Барилгын дотор талыг ургамалын стилийн гайхамшигтай угалзаар чимсэн ба тайзны шилжилт нь коран судрын ишлэлийг барласан чимэгтэй. Барилгын цогцолборт сүм, зочны байр, цэцэрлэг багтдаг.

1929.06.07. Италийн Ром хотноо бие даасан Ватикан улс байгуулагджээ. Ромын хамба ХI Пий, Бенито Муссолинийн толгойлсон Засгийн газартай байгуулсан Латеранын гэрээний дагуу Ватикан бие даасан байна. Ватиканы үндсэн гол хуулиуд нь 1929 оны Үндсэн хуулийн баримт бичиг, 1967 оны “Номлогчын үндсэн хууль” юм. Дээд зөвлөлдөх байгууллага нь Хорвоогийн Ромын католик шашны чуулга, Дээд хамба лам нарын коллеги, Ширээтын синод болдог.

Эх сурвалж www.zms.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 11 цаг 14 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 11 цаг 46 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 11 цаг 51 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 11 цаг 58 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 13 цаг 22 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 13 цаг 28 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 13 цаг 37 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top