x

Саудын Араб коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол нь 100,000 давсан дэлхийн 15 дахь улс боллоо

Саудын Араб улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлын тоо Ням гарагт 100,000-ыг давснаар энэ босгыг давсан дэлхийн 15 дахь улс болжээ.

Нийт 101,914 батлагдсан тохиолдлоор тус улс Персийн булангийн орнуудыг тэргүүлж байна. Covid-19 өвчнөөр нас барсан хүний тоо Ням гарагийн байдлаар 712 хүрчээ.

Саудын Араб улс хорио цээрийн дэглэмээ саяхан сулруулснаар шинэ халдварын тоо нь нэмэгдэж эхэлсэн юм. Сүүлийн хоёр өдөр дараалан өдөрт шинээр илэрсэн халдварын тоо 3,000 давжээ.

Одоогоор Исламын шашны ариун газарт тооцогддог Мекка, Медина хотуудад мөргөлчдийг нэвтрүүлэхгүй байна. Жил бүр эдгээр хотуудад хаж мөргөл болж, дэлхийн өнцөг булан бүрээс сая сая муслим цуглардаг.

Энэ жилийн мөргөл долдугаар сарын сүүлээр болох ёстой ч цуцлагдах магадлал өндөр байна.

Саудын засгийн газар хаж мөргөлд явах төлөвлөгөөгөө эцэслэн шийдэлгүй хүлээхийг орон орны сүсэгтнүүдэд анхааруулаад байгаа.

Өнгөрсөн оны хаж мөргөлд оролцохоор 2.5 сая муслим Саудын Арабт ирж байв. Хаж мөргөл нь Исламын шашинт хүн бүр амьдралдаа ядаж нэг удаа үйлдэх ёстой зан үйл юм.

Өнөөдөр дэлхий даяар коронавирусийн халдварын батлагдсан тоо 7 саяд ойртож байгаа бол нас барсан хүний тоо Ням гарагт 400,000 хүрсэн байна.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 11 цаг 5 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 11 цаг 37 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 11 цаг 42 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 11 цаг 49 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 13 цаг 13 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 13 цаг 19 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 13 цаг 28 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top