x

Эммануэль Макрон: Манайх сонгодог гэр бүл биш гэдэг нь үнэн. Гэхдээ аль ч айлаас дутахааргүй хайр халамж гэрт минь бий

Дэлхийн хэмжээний том улстөрчийн жирийн биш хайр дурлал, амьдралын тухай огт улс төргүй түүхийг багахан сонсох уу. 2017 онд Эммануэль Макрон ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод ялах үгүй нь тодорхойгүй дээсэн дээр дэнжигнэж байхад Брижит нэгэн хэвлэлд ярилцлага өгч байсныг санаж байна. Тэр ухаант бүсгүй залуу нөхрийнхөө давуу талуудыг тоочсоны дараа “түүнийг ялна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Эс бөгөөс зургаан жил хүлээх хэрэгтэй болох нь. Гэтэл зургаан жилийн дараа би чинь 70 настай болчихсон байх нь шүү дээ, бурхан минь” гэж наргиан болгон ярилцлагаа дуусгаж байж билээ. Гурван хүүхэдтэй нас тогтсон эмэгтэй 25 жилийн өмнө дунд охиныхоо ангийн хүүтэй жиг ургуулж улмаар тэр холбоос нь дэлхийн тэргүүлэх улсын ерөнхийлөгч, тэргүүн хатагтай гэх хэмжээнд хүргэх хүртэл дээшилнэ гэж хэн мэдэх билээ. Францчууд ерөнхийлөгчөө улс төрд хутгалдан их, бага хэмжээгээр нийтийн танил болсон үеэс нь эхлээд л “найдваргүй гэр бүл, удахгүй сална” гэсэн үзэл бодолтойгоор угтсан ч тэд хамт амьдарсан хэвээр, улам л өнгө жавхаа нэмэн аз жаргал гэрэлтүүлэн алхаж л явна. Эммануэль Макрон нэгэнтээ “Манайх сонгодог гэр бүл биш гэдэг нь үнэн. Гэхдээ аль ч айлаас дутахааргүй хайр, халамж гэрт минь бий” хэмээн хэлсэн нь яг тэр гэр бүлд тохирсон тодорхойлолт. Амьен гэж Францын нэгэн жижигхэн хот байна аа. Хотын оршин суугчид аль айл ямар хоол хийж буй, хэдэн хүнтэй, хэнийх нь хүүхэд хэр зэрэг сахилгагүй вэ гэдгийг нэвт мэддэг тийм жижигхэн хот. 1993 оны зуны нэг өдөр La Providence дунд сургуулийн хурлын танхимд ахлах ангийнханд зориулан мадаам Озьер, Жана Тардьегийн “Инээдмийн хэл” жүжгийг найруулан тоглож байлаа. Жүжиг амжилттай өрнөж дуусах мөчид уг жүжгийн гол дүрүүдийн нэгд тоглосон тус сургуулийн онц сурлагатан, үлгэр жишээ сурагч Эммануэль Макрон сэтгэл хөдлөлдөө автан жүжгийн багш Озьер хатагтайн хацар дээр үнсэв. Нөгөөх нь нэг их дургүйцсэнгүй. Ингэж л 15 настай хүү, 40 настай багшийн хооронд дурлал эхэлж байжээ.Амттан худалдаалдаг сүлжээ дэлгүүрийн эзний гэрт төрсөн Брижит Троньэ 21 насандаа Андре Луи Озьер хэмээх банкиртай гэрлэж гурван хүүхэд төрүүлээд “хатагтай Озьер” болчихсон байхдаа насныхаа хайртай учирч буй нь энэ. Гайхалтай биш гэж үү. Дээр хэлсэнчлэн Амьен дэндүү жижигхэн хот учир латин, франц хэлний багш эмэгтэй сургуулийнхаа төгс онц сурлагатан сурагчтай хэтэрхий их цагийг хичээл заах нэрийн дор өнгөрөөх болсныг яаж дуугай үлдээх билээ, хов жив хөвнө биз дээ. Эммануэлийн эцэг,эх хүүгээ ангийнхаа охин Лоранстэй үерхэж байгаа гэж бодож байтал Лорансын ээж Брижит багштайгаа салж чадахгүй “наалдсаныг” сонсоод уулга алдаж байсан гэдэг. “Чи ядаж хүүг маань 18 нас хүрэхийг хүлээж чадсангүй юу” гэж Брижитийг загнаж байгаад Эммануэль Макроныг Парис руу “цөлж” байжээ. Харин Макрон явахдаа “та надаас тийм амархан сална гэвэл гоньж шүү. Юу ч болж байсан хамаагүй, эцэстээ би тантай гэрлэх л болно” гэж хэлээд салж явав. Дараа нь гурван жил үргэлжилсэн хайрын захиа, Брижитийн худал, үнэн шалтгаан заан Парис руу зорчих болсон жим, Андре Луигийн арван жилийн хүүд эхнэрээ алдсан хорсол, салалт, Амьен хотын оршин суугчдын “эмгэн, хүүхэд хоёрын үерхлийн үргэлжлэл”-ийн хугацаанд тавьсан бооцоот он жилүүд хөвөрсөөр 2007 онтой золгож Брижитийг 54-тэй, Эмманнуэлийг 30-тай байхад тэр хоёр даруухан хуримаа цогцлоожээ.

Франсуа Олландагийн багт Сангийн сайдын албыг хашиж байсан 38 настай Эммануэль Макрон ямар нэгэн улс төрийн тэмцлийн туршлага байхгүй мөртлөө бие даан ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор зам шулуудсан тэр үед түүнийг зоригжуулж, зөв залсан хүн нь Брижит байсан гэдэг нь гарцаагүй. Сенна мөрний зүүн эрэгт анхны цуглаанаа зохиох гээд мунгинаж буй Макрон хэлэх үгээ бэлдээд En marche хөдөлгөөнийхөө үзэл нэгт нөхдийнхөө өмнө илтгэх үед Брижит үе үе алдааг нь засна. “Хоолой чинь хэтэрхий сул байна. Өгүүлбэр чинь даанч их нуршуу, урт учраас хүмүүс залхана” гэх мэтчилэн. Дараа нь ардууд цуглараад түүний илтгэлийг сонсож эхлэх үед Макрон шууд л “Брижит намайг хэтэрхий нуршуу ярилаа гэж зэмлэв” хэмээн үнэнийг нялзайтал хэлж байх шиг.

Эммануэль Макроны эхнэр угаасаа хэлний багш, дээр нь театрын урлагт чин сэтгэлээсээ дурлан амьдардаг нэгэн байсан тул залуухан нөхрийнхөө ерөнхийлөгчийн сонгуулийн цаашдын сунгаанд асар их нөлөө үзүүлсэн дэг. Тэгээд Макрон Елисейн ордны хүндэтгэлийн хаалгаар дуутай, шуутай орохдоо Францад үйлчилдэг бичигдээгүй хуулийг зөрчин эхнэрийгээ улс төрийн албан тушаалд тавина гэж хүртэл хэлж байв. Мэдээж тэр санаа нь хүчтэй эсэргүүцэлтэй тулж биелээгүй ч гэлээ Макрон бууж өгөөгүй “хэрвээ та ерөнхийлөгчөөр сонгогдсон л бол тантай хамт бүтэн өдрийг өнгөрүүлж буй хүн ямар нэг үүрэг рольтой л байх болно” гэж хэлээд миний эхнэр зөвхөн тэргүүн хатагтай гэдэг гуншинд сэтгэл ханаад зогсохооргүй дайчин эмэгтэй хэмээн магтсан. Францын ерөнхийлөгч байсан хүмүүс үе, үедээ ямар нэгэн байдлаар гэр бүлийн хууралтын бодит жишээ болж сонгогчдынхоо итгэлийг алддаг нийтлэг чанартай гэхэд болно. Франсуа Олланда л гэхэд 2014 онд найз бүсгүй Валери Триервейлерийгээ “араар нь тавьж” баахан бужигнуулсан, нөгөө эмэгтэй тэр талаар нь шар хэвлэлээр баахан шуугиулж францчуудын чихийг дэлдийлгэж байсантай харьцуулах юм бол өнөө цагийн ерөнхийлөгчийн гэр бүл цагаан хэрэм мэт бат бөх байсаар байгаа нь яалт ч үгүй гайхал татмаар. Сүүлдээ бүр “Брижит Макроны нөөлөг” гэдэг хөдөлгөөн үүсэх дээрээ тулав. Нөхөр нь ерөнхийлөгч болсон цагаас эхлэн тэргүүн хатагтай өдөрт хоёр зуу хол давсан захидал хүлээн авдаг гэнэ.

Захидлуудын гол утга нь юу байдаг гээч. “Жар, заримдаа бүр далан нас хүрсэн хатагтай нар Брижитэд захиа бичиж Merci гэж хэлье, энэ бүхэн боломжтой гэж би огт бодож байсангүй. 65 насандаа ийм тачаангуй харагдаж болно гэдэг урам өгсөнд баярлалаа” гэх утгатай захидлууд зөндөө ирдэг тухай ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Пьер-Оливер Коста хэвлэлд бичиж байлаа. Харин тэдний хуримын цогчин хийж байсан Марк Ферацци хэлэхдээ “Мэдээж тэд уламжлалт хосуудаас арай өөр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ тэр хоёрын хооронд дурлалын гал дүрэлзээд хорин жилийг өнгөрөөлөө шүү дээ. Хугацаа өнгөрөх тусам улам л бие биедээ уусаад шинэ үүд, хаалга нээгээд явж байна. Түүх нь жирийн биш ч гэлээ та бүхэн хүмүүс заримдаа ямар ч бэрхшээлээс үл шантран он жилүүдийн саад тотгорыг төвөггүй давах хайр дурлалтай амьдардаг юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэсэн байна лээ. Амьдрал элдэв сонин зүйлээр арвин шүү. Дэлхийн хамгийн том эдийн засагтай долоон улсын нэг, Европын тэргүүлэх улсын ерөнхийлөгч Эммануэль Жан-Мишель Фредерик Макрон хэдий өөрийн төрсөн хүүхэд үгүй ч гэлээ эхнэрийнхээ үе чацуу гурван хүүхдийнх нь “аав”, долоон ач зээгийнх нь “өвөө” гэгдээд сэтгэл хангалуун эх орноо удирдаад, залаад явж байна гэдэг гайхамшиг.

Бэлтгэсэн Б.ХУЛАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 11 цаг 8 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 11 цаг 40 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 11 цаг 45 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 11 цаг 52 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 13 цаг 16 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 13 цаг 22 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 13 цаг 31 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Өчигдөр 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Өчигдөр 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Өчигдөр 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Өчигдөр 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Өчигдөр 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Өчигдөр 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Өчигдөр 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Өчигдөр 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Өчигдөр 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Өчигдөр 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Өчигдөр 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Өчигдөр 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Өчигдөр 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ...
Top