x

Сарын өмнө хулгайлагдсан Мексикийн парламентын эмэгтэй гишүүний цогцос олджээ

Сар гаруйн өмнө зэвсэгт этгээдүүдэд хулгайлагдсан Мексик улсын парламентын гишүүн эмэгтэйн цогцос өчигдөр олдсон байна.

Тус улсын баруун Колима мужаас сонгогдсон 38 настай Анел Буэно дөрөвдүгээр сарын 29-ний өдөр Номхон далайн эргийн Икстлахуакан хотод ажиллаж байхдаа хулгайлагдсан юм. Энэ бүс нутагт хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, аллагын тоо хэмжээгээр Мексикт тэргүүлдэг.

Тус улсын ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа нам нэгтэй улстөрч Буэногийн аллагын сэжигтнийг баривчлан шалгаж байгаагаа мэдэгджээ.

Парламентын гишүүн хулгайлагдсан Икстлахуакан хот нь Мексик улсад хүн амины хэргийн тоогоор тэргүүлдэг Текоман хотоос хэдхэн километрийн зайтай оршдог.

2017 онд Текоман хотод 100,000 хүн тутамд 172.5 аллага бүртгэгдсэн нь дайныг үеийг санагдуулам өндөр үзүүлэлт байжээ. 

Өнгөрсөн онд тус хотын орчмоос хар тамхины гэмт бүлэглэлүүдийн гарт алагдсан хүмүүсийг бөөнөөр нь оршуулсан 100 гаруй нууц булш олдож байв.

Анел Буэногийн сонгогдсон Колима муж нь АНУ-ын төрийн департментаас иргэдэдээ зорчихгүй байхыг анхааруулсан Мексикийн таван мужийн нэг юм.

Буэно хулгайлагдах үедээ Covid-19 өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг иргэдэд сурталчлан таниулах ажлыг хийж байжээ.

Эх сурвалж: The Guardian

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Теслагийн инженер асны үүсгэн байгуулсан стартап зэсийн уурхайг автоматжуулахын тулд Pronto-той хамтарчээ 7 цаг 29 мин Израилийн Ливан дахь халдлага нь АНУ-Ираны гал зогсоох хэлэлцээрийг "ноцтой зөрчсөн" үйлдэл гэж Ираны сайд мэдэгдэв 7 цаг 32 мин Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэжээ 7 цаг 35 мин УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлаар УИХ маргааш шийдвэрээ гаргана 9 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм хүйтэн 11 цаг 25 мин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв 11 цаг 25 мин Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ 11 цаг 28 мин Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны 68 дугаар хурал болж байна 11 цаг 29 мин Дэлхийн банк: Монголын эдийн засаг энэ онд 5 хувиар өсөх төлөвтэй байна 11 цаг 29 мин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 34 мин Төв аймагт "Монголын археологи, угсаатны үндэсний музей" баригдаж байна 11 цаг 35 мин ЦЕГ-аас архины зохисгүй хэрэглээний эсрэг "Амьдралд хайртай" аяныг эхлүүллээ 11 цаг 36 мин Монгол Улс тэсэлгээний бодисын хоригт орохгүй 11 цаг 36 мин Нөөцийн махны үнийг нэмж, бэлтгэн нийлүүлэгчдэд татаас олгохоор шийдвэрлэлээ 11 цаг 39 мин Дунд гол руу бохир ус цутгаж байсан зөрчлийг таслан зогсоолоо 11 цаг 42 мин Эрх баригчдын дотоод сөргөлдөөн ДЦС 5, трамвай төслийг зогсоох уу? 14 цаг 1 мин Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр сонгогдлоо 14 цаг 18 мин Өмнөд Солонгос Ормузын хоолойд саатсан хөлгүүдээ гаргахаар ажиллаж байна 14 цаг 18 мин Маргаашаас суррон, скүүтер хөдөлгөөнд оролцож эхэлнэ 14 цаг 19 мин Сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа 14 цаг 21 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Улаанбаатарын "улаан шугам" бол Туул гол Л.Гангэрэл: Дайнаас болж улс орнууд Төв банкны бодлогын хүүг... Газрын ховор биш гэхдээ чухал элемент Б.Хэрлэн: Албан тушаалын төлөөх тэмцэл л болоод байна Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... “Бодь”-д барьцаалагдсан Засгийн газар гэдэг нь бодитой болоо... ТУЛГА Ялсан нь түүхээ зохиодог Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Дөрөвдүгээр сарын 3-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан тө... Туул голын ай савыг цэвэрлэж, 176.5 тонн хог хаягдлыг хогийн... “Алтан цом”-ын өрсөлдөөн гурван өдрийн барилдаанаар үргэлжил... ОХУ долоодугаар сарын эцэс хүртэл бензин экспортлохоо зогсоо... Хятадад усан доогуур 14 км урт туннель барьжээ Нийслэлийн 5 дүүргийн 51 мянган өрхийг хийн халаалтад шилжүү... НАСА-гийн "Artemis II" хөлөг Сарыг чиглэн хөдөллөө 72 цагийн эмийн хэрэглээ хяналтаас гарч, эрсдэл дагуулж байн... Швейцар сайн дурын ажилтан хувиасаа 50 сая төгрөгөөр сагсан ... ОХУ бензиний экспортод тавьсан хоригоо сунгалаа
Top