x

Худалдаа хөгжлийн банк хүүхдүүдэд эрүүл мэндийн бүтээгдэхүүн бэлэглэлээ

“Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага”-аас КОВИД-19 цар тахалтай холбогдуулан хамгийн өндөр эрсдэлд орох магадлалтай амьжиргааны түвшин доогуур, эмзэг бүлгийн иргэд, түүн дотроо хүүхдүүдийн  эрүүл мэнд, хоол тэжээл, сэтгэл санаа болон хүүхдийн боловсролын асуудлуудад онцгойлон ач холбогдол өгч дэлхий нийтээрээ нэгдэн, хамтын хүчин чармайлт гарган ажиллахыг уриалж байгаа билээ.

Энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк хүүхдэд чиглэсэн “Хязгааргүй Мөрөөдөл” төслийнхөө хүрээнд гэртээ хөл хорионд байгаа зорилтот бүлгийн 10 мянган хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэл багатайгаар даван туулахад нь тусламж үзүүлэх зорилгоор 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий халдварын эсрэг хүүхдэд зориулсан эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн бэлэглэх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

Хүүхдүүдэд бэлэг, тусламж түгээх энэхүү үйл ажиллагааг Дэлхийн зөн ОУБ-ын нийслэлийн болон орон нутаг дахь хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд болон ХХБанкны ажилтнууд хамтран түгээсэн ба Дэлхийн зөн ОУБ-ын нарийвчилсан судалгааг үндэслэн, нийслэлийн 8-н дүүрэг болон орон нутаг дахь өрхийн орлогын түвшин бага айл өрхийн хүүхдүүдэд гэрт нь хүргэн өгч Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тэдэнд баяр хөөр нэмлээ.

Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан бизнесийн орлого нь буураад буй жижиг, дунд бизнес эрхлэгчид болон Үндэсний үйлдвэрлэгч харилцагчдаа эдийн засгийн хүндрэлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх хүүхдэд түгээсэн багц бүтээгдэхүүн болох амны хаалт, гар ариутгагч, дархлаа дэмжих витаминууд болон ундаа зэргийг дотооддоо үйлдвэрлүүлсэн юм.

Түүнчлэн Худалдаа, хөгжлийн банк КОВИД-19 цар тахлын нөхцөл байдлыг хамтдаа даван туулахад амь биеэ үл хайрлан зүтгэж буй ЭМЯ-ны хамт олонд 40 сая төгрөгтэй тэнцэхүйц нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгч байсан. Мөн мөнхийн найрсаг хөрш БНХАУ-ын ард иргэдэд цар тахалтай тэмцэхэд нь зориулан 22,5 сая төгрөгийг хандивлаад байсан билээ.

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор “ХЯЗГААРГҮЙ МӨРӨӨДӨЛ”-ийг хэрэгжүүлсээр байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ 12 цаг 14 мин Дубайн нисэх буудалд дроны дайралт болж, нислэгүүдийг түр зогсоов 12 цаг 16 мин "Улаанбаатар - Хөрөнгө оруулалт" уулзалтаар нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийг танилцууллаа 12 цаг 18 мин Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийг Дээд шүүх хэлэлцэхээр боллоо 12 цаг 19 мин Япон улс Ормузын хоолой руу цэргийн хөлөг илгээх төлөвлөгөөгүй байна 12 цаг 20 мин 108 хүүхдийн тусламжийн утсанд 1,782 дуудлага иржээ 12 цаг 20 мин Чингэлтэй дүүргийн эмнэлэгт дурангийн аргаар түрүү булчирхай авах мэс заслыг анх удаа хийлээ 12 цаг 21 мин Ж.Лапорта "Барселона" клубийн ерөнхийлөгчөөр дахин сонгогдлоо 14 цаг 26 мин Гадаадын иргэн, харьяатын газраас сэрэмжлүүллээ 14 цаг 27 мин Төгрөгийн хадгаламж 4.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ 14 цаг 30 мин Прокуророос авлига, хүн амины зэрэг 318 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 14 цаг 34 мин “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна 14 цаг 39 мин Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж байна 15 цаг 55 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уулзалт боллоо 16 цаг 7 мин УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийлээ 16 цаг 10 мин Украин дроноос хамгаалах туршлагаа хуваалцсаны хариуд мөнгө, технологи хүсэж байна 16 цаг 10 мин Онцгой байдлын байгууллагын зургаан алба хаагч хурандаа цол хүртлээ 16 цаг 11 мин Гуравдугаар сарын 16-наас 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 16 цаг 16 мин Улсын Их Хурлын дарга Н.Учрал 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж үг хэллээ 16 цаг 16 мин У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй 16 цаг 21 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Р.Амаржаргал: 1990 онд бид эрх чөлөөг нээж өгсөн. Одоо тэр э... Ж.Батмөнхийг түүхэнд мөнхжүүлэхэд оролцсоноороо би бахархдаг... Хүржигнэх урлаг ба муурын зэвүүн чанар Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Иран, АНУ, Израилийн зэвсэгт мөргөлдөөн хурцадлаа Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ...
Top