Монголд анх 2019 онд хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол саяхан Хан-Уул дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв”-өөс санаачлан хуучин хувцас авах цэгтэй болсон байна.
Иргэд хуучин хувцасаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийх бөгөөд тус дүүргийн хороодод түгээн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх аж.
Хуучин хувцас авах цэгийн байршлыг танилцуулахад, ХУД-ийн “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард, мөн Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хайрцаг байрлуулжээ.