x

Юу ч хийсэн сэтгэл дутна...

“Ёстой юм ёсоороо”, хуультай юм хуулиараа л өрнөж байна. УИХ-ын ээлжит сонгуулийн эхний бичлэг задарчээ.

Гэхдээ энэ удаа харин МАН-аас биш, АН-аас задрав. "Хэн нэгэн" АН-ын дарга С.Эрдэнийн "нууц бичлэгийг" задалжээ. Гадаадад суугаа монголчуудаа эх оронд нь авчирна гэсэн Ерөнхий сайдыг эсэргүүцэж, “Цөөнхийн эрх ашгийн төлөө олонхийн эрх ашгийг хохироож болохгүй. Гадаадад суугаа иргэдээ авчирахын тулд эх орондоо суугаа иргэдийнхээ аюулгүй байдлыг золисолж байна” гэж мэдэгдэл хийсэн билээ. Харин АН-ын пиарчид намын даргадаа “Энэ 10 мянган хүнийг авчирья гэж хэлсэн ч намд ашиггүй, авчирахгүй гэсэн ч ашиггүй. Тиймээс энэ асуудал дээр нам дуугүй байя” гэсэн санал хэлсэн юм байна. "Хэн нэгэн" энэ яриаг бичиж аваад олон нийтийн сүлжээнд тавьжээ. 

Саяхан Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч даваа гаригт болсон УОК-ийн өргөтгөсөн хуралдаан дээр хэлсэн үгэндээ “Монгол Улс хилээ нээхгүй” гэж мэдэгдсэн. Мөн “Иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилнэ. Гэхдээ 10 мянган хүнийг нэг дор татан авч чадахгүй” гэсэн билээ. Энэ ч гэсэн зөв. Үүн дээр татан авах ажиллагааг гардан гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд, УОК нөхцөл байдлыг судалж, нөөц боломжоо тооцсоны эцэст шийдвэрээ гаргаад явахёстой гэсэн үг.

Түүнээс биш, У.Хүрэлсүх гэдэг хүн намын сонгуулийн дундуур энэ ажил руу давхиж ороод, олон нийтэд таалагдах гэсэн амлалт аваад явбал иргэдээ татан авах ажиллагаа ч гэсэн бүр мөсөн нурна. Ингээд зогсохгүй эх орондоо байгаа гурван сая хүний эрүүл мэнд, аюулгүй байдал ч гэсэн алдагдахад хүрнэ гэсэн үг. 

Тэгэхээр өнөөдрийн хувьд авчирна, авчирахгүй гэдэг гол асуудал биш болчихоод байна. Харин авчирсан хойноо хэрхэх вэ, авчирахдаа яаж авчирах вэ? л гэдэг гол асуудал.

Жишээ нь, Улаан-Үдийн оюутнуудтай цуг ирсэн, эмч мэргэжилтэй Алтанхундана гэх эмэгтэй “Оросын хил дээр 20, 20-иороо ирсэн оюутнуудыг хилээс нааш манайхан 40, 40-өөр нь автобусанд чихсэн. Цонхыг хаасан битүү вагонд 15 цаг түгжсэн” гэх мэтээр ярьсан билээ. Хүүтэйгээ хоёулаа халдвар авч, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа эмч бүсгүйг маргааш нь ЭМЯ-ны ажилтан “Алтанхундага Орост байхдаа халдвар авчихаад Монголд ирээд авсан гэж худал мэдээлэл тарааж байна. Орост байхдаа халдвартай оюутнуудад эмчилгээ хийж байсан” гэх мэдэгдэл хийсэн байдаг.

Асуудлын гол нь хэн хаана халдвар авсандаа биш. Харин иргэдээ татаж авна гэсэн Засгийн газар, Улсын онцгой комиссоос шийдвэр ажил хэрэг дээрээ яаж хэрэгжиж байна вэ? л гэдэг асуудал. Эмнэлэгт  тусгаарлалтад байгаа /өөрөө халдвар авсан/ эмч хүн худал мэдээлэл тараана гэж лав байхгүй. Харин татан авах ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлж байгаа байдал хэлбэрийн төдий болоод, халдвар хамгаалалтын дэглэмээ сахиж чадахгүй бол яах вэ?

Зөвхөн тасалбарын мөнгөө хураахын тулд галт тэргийг хил дээр 15 цаг саатуулсан, нэг вагонд 60-70-аар чихсэн халдвартай оюутныг бусад оюутнуудтай хамт тээвэрлэсэн энэ тэр чинь эмч Улаан-Үдэд байхдаа халдвар авсан уу, энд ирээд халдварласан уу? гэдэгтэй огт хамаагүй асуудал.

Хамгийн гол иргэдээ тээвэрлэх явцдаа халдвар хамгааллаа сахиж чадахгүй, авчираад эмчилж эдгэрүүлж чадахгүй юм бол “эх орондоо ирэх ёстой” гэж шоудах нь утгагүй болчихож байгаа юм. Энүүхэн хилийн цаана байгаа Улаан-Үдээс 200-300 оюутан авчирахдаа ингэж барьц алдах юм бол ийм ажил зохион байгуулах нь ч угаасаа утгагүй болно. Жаахан л сэтгэл гаргачих асуудал шүү дээ. 20, 20-иор нь хоёр автобусанд хуваагаад суулгачихын оронд 40-өөр чихэж, нийтийн вагонд 60-70-аар ачиж ирчихээд энд ирсэн хойноо “Эмчил” гэж эмнэлэг, эмч нарыг загнах нь ч гэсэн утгагүй. Угаасаа халдвар хамгааллаа сахиж, хүмүүсээ тусгаарлаж чадахгүй бол татан авалт хийхийн ч шаардлага байхгүй.

Юу ч хийсэн сэтгэл дутна. Энэ бараг Монгол хүний төрөлх чанар юм шиг болчихлоо, сүүлийн үед. Тээвэрлэхийн тулд л тээвэрлэж байна уу, эсвэл хүнээ гэсэн сэтгэлээр тээвэрлэж, иргэдээ татан авч байна уу? гэдэг чинь огтоос өөр ойлголт. Ийм тохиолдолд бараг татан авахын ч хэрэггүй болчихож байгаа юм. Нөгөө Ерөнхий сайдын хээрийн эмнэлэг зохион байгуулаад, дадлага сургууль хийгээд байсан чинь зүгээр л олон нийтэд зориулсан үзүүлэх тоглолт, шоу байсан байх нь уу? 

Улаан Үдээс ирсэн оюутнууд замын зардалгүй байсан, тасалбарын үнийг хувийн дансанд тушаахыг шаардсан, мөнгөө төлөхөөс нааш галт тэргийг хөдөлгөхгүй гэсэн гэх мэтчилэн хөгийн л юмнууд яригдаж байна. Оюутнууд болохоор, эрх орондоо ирэх нь юу юунаас илүү чухал байсан учраас дуугараагүй л байх. Гэсэн ч өмнөөс нь дуугарч өгсөн эмчид баярлахаас аргагүй. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 11 цаг 23 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 32 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 37 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 14 цаг 7 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 14 цаг 16 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 14 цаг 19 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 15 цаг 1 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top