x

ОХУ, Бразил, АНУ батлагдсан коронавируст халдварын тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна

Дэлхийн улс орнууд дахь коронавируст халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн байдлаар ОХУ, Бразил, АНУ батлагдсан халдварын тоогоор тэргүүлсэн хэвээр, Перу, Чили улсад халдвар хүн амын дунд өндөр хүрээнд тархаж байна.

АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр тавдугаар сарын 23-ны өдөр 24,000 гаруй шинэ халдвар, 1,800 гаруй нас баралт бүртгэгджээ.

Бразилд өнгөрсөн 24 цагийн байдлаар 14,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 347,000 гаруй болжээ. Мөн өдөр 1,000 гаруй хүн нас барж, нийт эндэгдэл нь 21 мянга гаруйд хүрсэн байна.

Перуд өчигдөр 4,000 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэн, нийт тохиолдлын тоо 115 мянга гаруй болжээ.

Чилид 3,500 гаруй тохиолдол шинээр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 65 мянгыг давсан байна.

ОХУ-д 9,400 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо нь 336,000 гаруй болжээ. Тавдугаар сарын 15-ны өдрөөс Москва хотын оршин суугчдад КОВИД-19-ийн эсрэг биетийг илрүүлэх шинжилгээг эрчимтэй хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 50 мянган хүн шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний дүнгээс тооцоолон харахад Москва хотын нийт оршин суугчдын 12.5 хувь орчим нь буюу 1.5 сая орчим хүнд КОВИД-19-ийн эсрэг биет үүссэн байх боломжтой гэж дүгнэжээ.

Сингапурт өчигдөр 642 шинэ тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаа эмнэлэгт 711 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа юм байна. Мөн тус улсад эдгэрч гарсан хүний тоо 14,000 байгаа бол нийт бүртгэгдсэн хүний тоо 31,000 гаруй болсон байна.

БНХАУ-д гурван шинэ тохиолдол бүртгэгдсэний хоёр нь Шанхай, Гуандун, нэг нь Жилин аймагт бүртгэгджээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 12 цаг 59 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 13 цаг 31 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 13 цаг 36 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 13 цаг 42 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 15 цаг 7 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 15 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 15 цаг 22 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top