x

Дээрхийн гэгээн цар тахлын айдас намжаах арга айлдлаа

Төвдийн буддистуудын тэргүүн, Дээрхийн гэгээн XIV Далай лам өнгөрсөн ням гаригт сүсэгтэн олондоо онлайнаар сургаал айлдаж дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед хүн бүрт бий болоод байгаа айдас түгшүүрээ хэрхэн дарж тайван байхыг номлолоо. Дээрхийн гэгээний ийн сургаал айлдахыг түүний Орост болон, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Монгол дахь төлөөлөгч, Халимагийн хамба лам Тэло Тулку Ринбоче албан ёсоор мэдэгджээ. Далай лам энэ үер II-III зууны үеийн их сэтгэгч Нагаржунайн “Үнэт өв” гэдэг сургаалыг айлдсан байна.

“Бид ийм тодорхойгүй зүйлтэй нүүр тулан тулгарч, хүн бүр айдас, түгшүүрт автаж байгаа энэ хүнд үед Дээрхийн гэгээн Далай лам ийм сургаал айлдахаар зөвшөөрсөн нь тун таатай хэрэг. Энэ цар тахал дэгдсэнтэй холбогдуулан та бидний мэдэх өчнөөн олон санал зөвлөмж, таамаг гарч байгаа ч бид чухам алинд нь итгэх, алийг нь дагахаа мэдэхгүй л байна” гэж Далай ламын төлөөлөгч Тэло Тулку Ринбоче хэлжээ.

Дээрхийн гэгээн сургаалынхаа үеэр өмнө нь ч сургаж байсныхаа адил шинэ коронавирусийн энэ дэгдэлт, цар тахлын үед шашны уламжлалт аргуудыг өргөнөөр ашиглахыг айлдсан байна. Тэрээр энэ цар тахлыг хүмүүс бясалгал, энэрэл, өгөөмөр сэтгэл, талархлаар даван туулна гэжээ. Дээрхийн гэгээн энэ сургаалынхаа үеэр мөн зэвсэглэлээр хөөцөлдөх, цөмийн зэвсгийн талаар дурдаад авсан байна. Энд Далай лам зүгээр сууж байгаад, огт ажиллахгүйгээр цөмийн зэвсгийг устгачихгүй гэжээ.

Тэрбээр “Хүмүүсийг алж устгах зэвсгээс, ялангуяа цөмийн зэвсгээс ангижрах нь өөрөө өөрсөдтэйгөө, дотоод итгэл үнэмшлээ дайчлахгүйгээр хийчих амар ажил биш” гэж мэдэгдсэн байна. “Материал баялаг, хөгжил дэвшилд тулгуурлан бид өнөөдөр хүмүүс бие биенээ хөнөөж байгаа зэвсгийг бүтээсэн. Одоо зэвсэг бол чухал зүйл хэмээн бодож түүнийг үйлдвэрлэх сонирхолд автаад байна” гэж Далай лам хэлжээ.

Гэхдээ ямар ч нөхцөлд зэвсэг нь хүн төрөлхтний асуудлыг шийдэж чадахгүй, тэгээд ч хүний амь үрэгдсээр байхад хэн нэг нь ялна гэж байхгүй гэсэн байна. “Бид дэлхий дахинаа зэвсэглэлийг устгах, гадна байгаа зэвсгээ устгахыг хүсч л байгаа бол эхлээд дотоод сэтгэл дэх зэвсэглэлээ устгах шаардлагатай. Үүний тулд зүрх сэтгэлдээ хайр, дотоод гэгээрэл бий болгож хөгжүүлэх хэрэгтэй” гэж Дээрхийн гэгээн Далай лам айлдсан байна.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 5 цаг 43 мин Монтенегро улсын түүхийн товч 5 цаг 51 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 5 цаг 58 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 6 цаг 3 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 6 цаг 7 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 6 цаг 10 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 7 цаг 5 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 20 цаг 56 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 21 цаг 0 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 21 цаг 23 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 21 цаг 30 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 21 цаг 52 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 22 цаг 0 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 22 цаг 23 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ...
Top