x

Монголд анх удаа Европын сонгодог хөгжмийн виртуал концерт болно

“Европын өдөр”-ийн хүрээнд цахим ертөнцөд олон арга хэмжээ болж буй.

Цуврал арга хэмжээний нэг нь Шуманы тунхаглалын 70 жилийн ой, Людвиг ван Бетховены 250 жилийн ойд зориулсан Европын сонгодог хөгжмийн виртуал концерт болох гэж байна.

Монголд анх удаа дижитал орчинд өрнөх уг тоглолтод өмнө нь Монголд эгшиглэж байгаагүй Европын есөн орны төлөөлөл болсон эрт эдүүгээгийн алдарт хөгжмийн зохиолчдын есөн бүтээлийг Монголын нэрт уран бүтээлчид, Морин хуурын чуулгын дөрвөл, Prima Chamber Orchestra амилуулан хүргэх юм. Тус арга хэмжээг зохион байгуулагчид “Хүчирхэг симфони, гайхамшигт вальс, сэтгэл хөдлөм сюитууд, өрнүүн удиртгал, уянгалаг аяз хөгжим хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйл болсон эрх чөлөө, энхтайван, эв нэгдлийн төлөө эгшиглэж монголчуудад хүрэх болно” хэмээн онцоллоо.

Монгол улсын төрийн дууллаар эхлэх сонгодог хөгжмийн тоглолт Европын холбооны төрийн дууллаар үргэлжлэх нь. Европын Холбооны бэлгэдлийн аялгуу нь Людвиг ван Бетховены 1823 онд зохиосон есдүгээр симфонийн "Аз жаргалын магтуу", Фридрих фон Шиллерийн 1785 оны уянгын шүлгээс бүрддэг төрийн дуулал юм. Энэхүү дуулал нь зөвхөн Европын Холбоог төдийгүй Европыг өргөн утгаар бэлгэддэг.

Европын сонгодог хөгжмийн концертод Морин хуурын чуулгын дэргэдэх Морин хуурын дөрвөл Европын Холбооны төрийн дуулал эгшиглүүлнэ. Тоглолтод Латвийн хөгжмийн зохиолч, Эмильс Дарзиньшийн сор бүтээл болох Melancholic waltz буюу Гунигийн Вальс  хөгжмийн бүтээлийг Монгол улсын Филармонийн уран бүтээлчид амилуулахаар болжээ.

Энэ мэт сонгодог есөн бүтээл эгшиглэх Европын хөгжмийн концерт маргааш  18:00 цагт Үoutube-ийн EUinMongolia сувгаар болон энэ сарын 18-ны  өдрийн  18:30 цагаас UBS телевизээр үзэгчдэд хүрнэ. Уг арга хэмжээг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газраас санаачлан зохион байгуулж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 12 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 13 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 13 цаг 27 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 13 цаг 30 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 13 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 13 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 15 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 15 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 15 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 17 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 19 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top