x

​​​​​​​​​​​​​​Ардчиллын бэлгэдэл ЦАГААН ОРДНЫ богино түүх

Америкийн  ардчилал, тэгш эрх, боломжийн бэлгэдэл нь Цагаан ордон  юм. Түүнийг  Ирланд хүний зураг төслөөр босгож, олонд танигдах дүр төрхийг нь Британи хүн хийж өгчээ.

1817 он

Төрийн тэргүүний өргөөг босгох даалгаварыг Ирланд уран барилгач Жеймс Хобан шийдэхдээ хамгийн гол нь нарийн тэгш хэмийг барьсан Антикийн горимд хандсан байв. 1792 онд суурийг нь тавсан саарал байшинг зургаан жилийн дараа шохойн, будааны цавуу, казеин болон тугалаг зэргийн хольцоор  будан түүнийг цагаан өнгөтэй болгожээ. 

Англичуудтай хийсэн дайнд Америкчууд тусгаар тогтнолоо хадгалан үлдсэн ч гол өргөөгөө алджээ. Англичууд 1814 онд шатаасан байрнаас зөвхөн хана үлдсэн ба түүнийг нурна гээд буулгасан байв. Тэгээд бүр эхнээс нь сэргээн засварлажээ.

Энэ ажилд нь Британи уран барилгач Бенжамин Генри Латроб (дээд зурагт түүний төсөл) нэгджээ. Арваад жилийн ордон бэлэн болж баганатай хагас дугуй галерейн буянаар өргөө бидний танил дүрд оржээ.

1880 он

XIX зууны дунд гэхэд байшин өөр хоёр галерейгаар нэмэгдэж, усны суваг, төвийн халаалттай болжээ. Зууны сүүлчээр түүнийг цахилгаан сүлжээтэй болсон байна. Баруун жигүүрийг нь өргөтгөн 1909 онд түүнд улс орны болон дэлхийн хувь заяаны асуудлуудыг шийдсэн анхны зууван танхим бий болсон юм.

2015 он

Тэгш эрх ба боломжийн бэлгэдэл болсон Цагаан ордон  хоёр зууны турш олон нийтэд нээлттэй болсон ба түүнийг үзэх гэсэн хүсэлтийг наад зах нь гурван долоо хоногийн өмнө өгсөн байх ёстой. Харин тэргүүний ахуй амьдрал нь харийн нүднээс далд байдаг билээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 1 цаг 10 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 3 цаг 3 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 3 цаг 21 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 5 цаг 14 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 19 цаг 7 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 20 цаг 48 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 21 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 21 цаг 37 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ Өчигдөр 10 цаг 40 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ Өчигдөр 10 цаг 35 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна Өчигдөр 10 цаг 30 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ Өчигдөр 10 цаг 25 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top