x

Ням гаригт ОХУ-д бүртгэгдсэн шинэ халдварын тоо 10600 давжээ

COVID-19 халдвар гарсан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа танилцууллаа.

Ням гаригт Итали, Испани, Франц улсад нас баралт хамгийн бага /Испани 164, Итали 174, Франц 135/ бүртгэгджээ.

Испани: Тус улсад хөл хориогоо үе шаттай сулруулж эхэлжээ. Ингэхдээ эмнэлгээс гарах хүний тоо, шинэ халдварын тоо, эрчимт эмчилгээнд орох хүний тоо зэрэг эмнэлгийн байгууллагуудад ирэх ачааллыг хамгийн түрүүнд харгалзан үзнэ гэж мэдэгдсэн байна. Тус улсын хувьд 10,000 хүнд ногдох эрчимт эмчилгээний орны тоогоо 1,5-2 дахин нэмэгдүүлэх, хүнд өвчтөнийг хүлээх авах орны тоогоо 37-40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. 

Нийт 42,000 гаруй эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 19 орчим хувь байгаа тухай тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

ОХУ: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,600 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 134 мянгаас давсан байна. Батлагдсан тохиолдлуудын тал шахам хувь нь эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүй байгаа, мөн одоогийн байдлаар 1,280 нас баралт бүртгэгдээд байгаа тухай мэдээлжээ.

Бразил: Тус улсад өчигдөр 4,600 шахам шинэ тохиолдол, 275 нас баралт бүртгэгдсэн байна. Тус улсын батлагдсан тохиолдлын тоо 101,000 давсан бол нас баралт 7,000 гаруй болжээ.

Сингапур: Шинээр 657 тохиолдол бүртгэгдэж, нийт тохиолдол 18,200 гаруй болсон талаар тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ.

Дөрөвдүгээр сар гарснаас хойш гадаад ажилчдын дотуур байранд голомтлон тархсан халдварыг хяналтдаа авахын тулд тэдгээр ажилчдыг дотуур байранд нь хөл хорьж, тусгаарлан шинж тэмдэг илэрсэн болон шинжилгээний хариу эерэг тохиолдлуудыг тусгайлан бэлтгэсэн байруудад нүүлгэн шилжүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна.

Япон: Ням гаригт 200 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын хэмжээнд нийт халдварын тохиолдол 15,000-д хүрчээ. Нас баралт 549 байгаагийн 13 нь “Diamond Princess” хөлөг онгоцны зорчигчид байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 12 цаг 44 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 13 цаг 16 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 13 цаг 21 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 13 цаг 28 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 14 цаг 52 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 14 цаг 58 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 15 цаг 7 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top