x

ОХУ-д авлигагүйгээр амьдарч болох уу?

ОХУ-д авлигагүйгээр амьдарч болох уу? Энэ талаар тус улсын хэвлэл мэдээллийн нэгэн сайт төрийн Думын гишүүн, бизнес эрхлэгч, сонгуульд нэр дэвшигч зэрэг хүмүүсээс тодруулсан байна. Харин төрийн ажилтан, энгийн бизнес эрхлэгчдийн хариулт тэнгэр газар мэт ялгаатай байх аж. 

Анатолий Выборный /Төрийн Думын Авлигатай тэмцэх хорооны гишүүн/: Муу зүйлийг ялах гэж байгаа бол өөрөөсөө эхлэ. Жудагтай бизнесменүүд, албан тушаалтнууд байна. Тэд авлига авахгүй, өгөхгүйгээр амьдарч ажиллаж байна. Хэрвээ хүн өөрийн эрхээ мэдэхгүй бол өөрийн асуудлаа хурдан шийдүүлнэ гэж бодон албан тушаалтанд авлига өгдөг. Гэхдээ шударгаар амьдрах нь илүү дээр. Манайд авлигагүйгээр ажиллах боломж байна. Үүнийг Ерөнхий прокурорын газраас гаргасан авлигын гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллээс харж болно.

Василий Мельниченко /Уралаас ирсэн бизнес эрхлэгч/: Орос Улсад хэвийн амьдрахад авлига саад болж байна. Бид хэдэн сая амны хаалт үйлдвэрлэх хүчин чадалтай нэхмэлийн үйлдвэрээ хаалаа. Засаг даргын орлогчид 300 сая рублийн хөнгөлөлттэй зээл олгож, нөгөөх нь амны хаалтыг өөрийн өртгөөс нь 10 дахин илүү үнэтэйгээр улсад зарж байна.

Сергей Осинцев /Санкт-Петербург хот, сэргээн засварлагч/: Бид авлигыг дийлэхгүй, бидний оюуны сэтгэлгээ тийм байна. Хүмүүс хийсэн ажлынхаа үр дүнгийн цалин авч хэвшээгүй байна. Тэд хийснээсээ илүү их мөнгө шаардаж байна. Хүн гэдэг сул дорой юм.

Сергей Гончаров /Ахмад дайчдын “Альфа” холбооны хүндэт ерөнхийлөгч/: Ахуйн хүрээний авлигыг арилгах боломж байхгүй. Харин төр засгийн түвшинд авлигыг багасгаж болно. Хятадад буудан хороодог, Сингапурт шоронд хорьдог. Удирдах албан тушаалтнуудын улс төрийн хүсэл зорилгоос шалтгаалах асуудал юм.

Максим Сурайкин /ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан/: Авлигыг багасгаж болно. Гэхдээ капиталист нийгмийн үед бол боломжгүй. ЗСБНХУ-ын үед социалист нийгмийн өмчийг хулгайлдаг байсан. Тэр нь одоогийн үнэлэмжээр инээдтэй бага байжээ. Хүмүүсийг багаас нь хулгай хийх  нь муу, албан тушаалын байдлаа ашиглаж болохгүй гэж сургадаг байсан. Авлигын онцгой хүнд хэрэгт цаазын ял оноодог байсныг сэргээх хэрэгтэй байна.

Эх сурвалж: www.kp.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана 12 цаг 53 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав 13 цаг 25 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ 13 цаг 30 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ 13 цаг 37 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа 15 цаг 1 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв 15 цаг 7 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна 15 цаг 16 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин Нийслэл болон Олон улсын санхүүгийн корпораци санамж бичиг байгууллаа Уржигдар 15 цаг 45 мин Эх, нярайн эмнэлгийн засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна Уржигдар 15 цаг 44 мин НОБГ-т 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй тусгай зориулалтын автомашин олгохоор шийдвэрлэлээ Уржигдар 15 цаг 43 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа
Top